УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь хүлээж авахыг дэмжсэнгүй. Хэлэлцүүлгийн үеэр сөрөг хүчний гишүүд Ерөнхийлөгчийн хориг бол төсвийн алдаагаа засах боломжийг олгож байна. Түүнээс "хориг" гэдэг нэрийг яриад хоригийн тоо яриад суухыг хэлээгүй гэдгийг сануулсан. Тэгвэл үнэхээр төсвийн орлого нэмэгдээгүй ч зарлага, алдагдал нь нэмэгдсэн төсөв баталчихлаа гэдгийг Ерөнхийлөгч сануулсан байна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ л хэлсэн юм. Харин бусад гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газрыг алдааг хэлж байна гэж харж чадсангүй. Харин эсрэг намын Ерөнхийлөгчийн хориг, гурван удаа хориг тавиад гэх мэтээр улстөржсөн зүйл л яриад эсрэг кноп нэгэн дуугаар дарсан юм. Төсвийн зардлын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Би ордонд зүүн талын дөрвөн давхарт дөрвөн удаа сонгогдоод сууж байгаа хүн. Миний өрөөний хаалга бов бороороо байгаа. Гэтэл миний хажуу талын өрөөнүүд жилд дөрвөн удаа засвар хийж байна. Ингэж өрөө тасалгааны засвар хийх, сандал, ширээ солих чинь тийм чухал байдаг юм уу. Ийм үрэлгэн байж болохгүй" гэдгийг сануулж хэлсэн юм.
Дүрс бичлэг: