УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь хүлээж авахыг дэмжсэнгүй. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ""Хориг" гэдэг үг өөрөө жаахан муухай үг л дээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн хориг гэдэг бол Засгийн газрын болон эрх баригчдын гаргаж байгаа алдааг л хэлж өгөөд байгаа юм. Ерөнхийлөгч гурван удаа хориг тавилаа гээд тооны тухай яриад байна. Уг нь бол Засгийн газрын гурван алдааг хэлж байна гэж ойлгоод байгаа. Засгийн газрын нэгдүгээр алдаа нь "100 хувь давхар дээлтэй ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ Засгийн газарт чинь орж байна" энэ чинь алдаа гэдгийг л хэлж өгсөн. Хоёрдугаарт, Төсвийн тодотгол дээр та нар иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх тухай асуудлаар багш эмч нарын цалинг нэмэхгүй хирнээ ОУВС-ийн шаардлага нэрийн дор халамжаа нэмж байгаа чинь алдаа гэж хэлсэн ч хүлээж аваагүй. Засгийн газрын гурав дахь алдаа нь "-2.4 их наядын зардал чинь хэт өндөр байна" энэ алдаагаа засаач л гэж байгаа юм. Та нар он дуустал хүүхэд бүрт 100 хувь өгч байсан. Гэтэл одоо 60 хувь болгож байгаа чинь алдаа биш юм уу, халамжийн мөнгө нэмэхийн оронд эмч, багш нарын цалинг 10-15 хувь нэмж иргэдийн ажлын хөлсний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх нь зөв байсан. Хэрэгтэй, хэрэггүй байшингаар бид дутаагүй хөрөнгө оруулалтаа хасаач энэ бол та нарын алдаа болоод байна гэдгийг л Ерөнхийлөгч хэлээд байгаа юм. Гэтэл хоригийн тухай л яриад байх юм. Манай эрх баригчид үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Одоо У.Хүрэдсүхийн дөрөв дэх алдаа юу байх вэ гэдэг дээр Ерөнхийлөгч нэг юм хэлэх байх. Эрх баригчид бидний алдааг Ерөнхийлөгч хэлж байна гэдгийг ойлгоосой гэж хүсч байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.