МАХН намын II их чуулганаа хоёр дахь өдрөө Төрийн ордонд зохион байгуулсан. Уг чуулганыг О.Баасанхүү, Г.Бямбасүрэн тэргүүтэй 800 намын гишүүн Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс цуглаж “МАХН-ын жирийн гишүүд”-ийн Их чуулган зохион байгуулсан.
Намын гишүүд Их хурлынхаа үеэр МАХН-ын 21 аймгийн жирийн гишүүд, их чуулганы төлөөлөгчид олон жил өөрийн дураар захирсан Н. Энхбаяр, Э.Эрдэнэжамъяан, С.Ганбаатар тэднийг тойрон хүрээлэгчдийг хатуухан шүүмжилжээ. Улмаар намын дарга Н.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Харин МАХН-ын өнөөгийн удирдлагууд тус хурлыг хууль бус хэмээн үзэж байгаа аж. Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү телевизүүдэд ярилцлага өгч байхад С.Ганбаатар эгээ л жаахан хүүхэд сахилгуутаж байгаа мэт аашилсан байна.
Дүрс бичлэг:
О.Баасанхүү VS С.Ганбаатар
Posted by Яг Түүн Шиг Шоу on Sunday, December 10, 2017