“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Улаанбаатар смарт карт компани 40 мянган ширхэг бөмбөлгийг бяцхан багачуудад бэлэглэх гэнэ.
Уг үйл ажиллагааг Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын санаачилгаар ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийтийн тээврээр зорчсон хүүхдүүдэд өгөхөөр болжээ.
Дашрамд сонирхуулахад, жолооч нар автобусаа чимэглэн, нийтийн тээврээр үйлчлүүлэгч хүүхэд багачууддаа бөмбөлөг бэлэглэх аж.