Үе мултарсан дүүмэд залуутай дэр нэгтгэн олны анхааралд өртөж, хэсэгтээ хэл аманд ээрэгдсэн ч түүний энэ амьдрал таны харж байгаачлан алаг нүдэн бүсгүйд хайр гэрэлтсэн нүдээр ханиа бахдалтай харахын жаргалыг бэлэглэсэн. Тэрбээр саяхан төрсөн өдрөөр буюу 50 насны төрсөн өдөр дээрээ нөхөр Т.Бархүү нь гэрлэх санал тавьж, үйн бөгж бэлэглээд хязгааргүй хайртай гэдгээ илчилсэн юм. Ийнхүү МУГЖ И.Одончимэг маань ёстой л аз жаргалаар дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байгаа. Ард түмний хайртай жүжигчин Одноогийн хайрыг нэгэн цагт булааж явсан, анхны нөхрийн 20 гаруй жилийн дараах зургийг бид хүргэж байна. Аль хэдийнээ зээгийнхээ зулайг үнэрлэсэн Зоригт чамгүй сайн жүжигчин, бас сайн сэтгүүлч байсан билээ. Тэгвэл тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Аав,ээж, охин гурав 23 жилийн дараа таарав. Бүү буруу давалгаарай манайхаан !!!" хэмээгээд хамтдаа татуулсан зургаа оруулсан байна.
/23 жилийн өмнө/
/23 жилийн дараа/