Аж ахуйн нэгжүүд ажилчидаа аюулгүй гэр орондоо харьж байгаа эсэхт анхаарал хандуулаарай

Цагдаагийн байгууллага 2017 оны  эхний 11 сарын  байдлаар  гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 164948 хүлээж авснаас гэмт хэргийн шинжтэй  дуудлага мэдээлэл 59809 буюу нийт дуудлагын 36,3 хувь, зөрчлийн дуудлага 93279 буюу 56,6 хувийг тус тус эзэлж байна.

Эхний 11 сарын байдлаар  29576 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 66,4 хувь нь Улаанбаатар хотод, 33,5 хувь орон нутагт үйлдэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэрэг 4251 буюу 16,8 хувиар өссөн ба гэмт хэрэгт холбогдогдон шалгагдсан хүний 14,2 хувь эмэгтэй байгаа нь өмнөх оноос 31,2 хувиар , насанд хүрээгүй хүүхэд 914 буюу 5,7 хувь байгаа нь өмнөх оноос 11,9 хувиар  буурсан үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд нийт  77157 хүн эрүүлжүүлэгдсэнээс 60,3 хувь Улаанбаатар хотод, 39,7 хувь орон нутагт, 4862 буюу 6,3 хувь нь эмэгтэй 245 буюу 0,3 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байна.

Шинэ жилийн болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын арга хэмжээний үеэр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл ихэсдэг.

Ялангуяа байгууллага, аж ахуй нэгжүүд баярын ёслолын арга хэмжээг хэрхэн сайхан тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчидаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна гэдэгт анхаарал тавьдаггүй. Үүнээс болоод шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Хэдхэн жилийн өмнө Талархлынбичгээтэврээдхөлдөжнасбарсан, зөвшөөрөлгүй, гарал үүсэл тодорхойгүй  салют буудуулж бие эрхтнээрээ хохирч хараагүй, гаргүй болсон зэрэгхарамсалтайтохиолдол гарчбайсныгбид санаххэрэгтэй.

Иймд шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд  пиротехникийн хэрэгслийн болон галын аюулгүй байдлыг хангуулах, архи согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг мөрдүүлэх,замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг бэртэж гэмтэхээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1.Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах.

2.Байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой  тэмдэглэн өнгөрүүлэх

  1. Салют, бенгалын гал худалдан борлуулдаг зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжийг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахыг хориглож, аюулгүй ажиллагааны зааврыг худалдан авагч нэг бүрт тарааж ажиллах .
  2. Ил задгай иргэдийн гар дээрээс гарал үүсэл,  тодорхойгүй салют, бенгалын гал болон ижил төрлийн бараа бүтээгдхүүн худалдаж авахгүй байх, гудамж талбай, олон нийтийн газар иргэд зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгслээр буудлага хийхгүй байх.
  3. Бага насны хүүхдийг гэртээ хараа, хяналтгүйгээр орхисоноос гарах эрсдэлийн талаар  мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэж байна..