Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны “А” танхимд болж байна. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Б.Хурц УИХ дээр Элчин сайдад нэр дэвшиж орж ирчхээд намайг элдвээр гүтгэж, доромжилсон.
Дараа нь бүлгийн даргын өрөөнд орж ирээд арай л барьж авч зодоогүй. Б.Хурц бүр ОХУ-ын холбогдох албан тушаалтантай ярьж, “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын компанид авч өгсөн гэж ярьсан.
Хууль хяналтын байгууллага, нууц байгууллага оролцож байж, “Эрдэнэт” хувь хүмүүсийн гарт орсон байгаа. “Эрдэнэт”-ийг авахад оролцсон хүмүүс Элчин сайдаар томилогдсон. Одоо тэдний нэг Д.Баттөр Парист Элчин сайдаар суусан, намайг гүтгээд сууж байна. Би сүүлийн гурав, дөрвөн жил айдастай амьдарсан. Надтай ажилласан бүх хүмүүсийг барьж хорьсон.
Хоёр хүн амиа алдсан. Би мөнгө аваагүй, гэмт хэрэг үйлдээгүй. Үүнийгээ хаа ч хэлнэ. Надад айх юм алга. Монголд сонгууль явагдахаа болих нь. Энэ хүмүүс 2020 онд гаряч ирээд Монголын төрийн атгах гэж байна. Яг одоо л дарахгүй бол аллага, хядлага, хэлмэгдүүлэлт болно. Монголын Их хурал ард түмнийхээ нүүрийг харж чадахаа байлаа. Та нар битгий ай. Монголын ард түмнийг баллаж байгаа бүлэглэлийн эсрэг тууштай явна” гэв.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна...