Нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай байгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Бүрдэд 22 см, Орхоны Улаантолгой, Эрдэнэтэд 21-22 см, Завханы Сонгино, Хөвсгөлийн Жаргалант, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-40 см зузаан цастай байна.
Орхон аймаг цас ихтэй, харин Ховд, Баянхонгор аймгууд цасгүй, усгүйдэх эрсдэл өндөртэй байгаа аж.
Ган зуншлагын нөхцөл байдалд өвөл-хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 80 шахам хувьд бэлчээрийн даац хэтэрчээ. Улмаар 40 хувьд нь олон дахин хэтэрч гарсан нь ирэх өвөл, хавар байгалийн бэлчээрийн нөөц муу, хүрэлцээгүй байх нь хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн эрсдлийн үнэлгээгээр нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг, Увс, Завханы зааг нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Төв аймгийн залгаа нутгаар хамгийн их эрсдэлтэй. Мөн Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутгаар их эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарчээ.