Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргасан билээ. Гэхдээ төрийн албан хаагч болох шүүгч, прокурорууд урамшуулал авахгүй юм байна.
Тэгвэл Сангийн яамнаас нийслэлийн төрийн албан хаагчдын урамшууллын мөнгийг Төрийн сангийн дансанд харин орон нутгийн албан хаагчдын мөнгийг тухайн орон нутгийн төрийн санд шилжүүлжээ. Тиймээс төрийн байгууллагууд энэ ондоо багтаан төрийн албан хаагчийн урамшууллыг олгож дуусгах юм байна.
2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55.6 тэрбум төгрөг төсөвлөж, нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр тус бүр нь 300 мянган төгрөг олгохоор болсон. Гэхдээ энэ мөнгийг олгохдоо нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татварыг суутгахаар 243 мянган төгрөгийн урамшуулал авах юм байна.