Төрийн сайдын явсан автомашинд мөргүүлж амиа алдсан залуугийн харамсалтай түүх олон нийтийг цочроож байсан. Тухайн үед зорчигчийн, эсвэл жолоочийн суудалд сууж явсан эсэх нь тодорхойгүй гэгдээд байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр “Тэр хүн манай машиныг мөргөсөн. Согтуу байсан. Орон гэргүй, ядуу хүн юм билээ” гэхчилэн сэтгэл сэрдхийлгэм тайлбарыг Төрийн ордноос хийж байсан. Тодруулбал, Булган аймгийн нутагт болсон тэрхүү ослын талаар Н.Номтойбаяр сайдын хийсэн мэдэгдэлд “Хохирогч өөрөө ирж мөргөсөн” гэсэн утгатай зүйл ярьсан. Уг нь хүний амь нас хохирсон осолд талийгаачийн орон, гэргүй ядуу хүн байх нь ямар хамаатайг Н.Номтобаяр сайд тайлбарлах хэрэгтэй. Эс бол ёс зүйгүй авирласныхаа төлөө олоний нийтээс төдийгүй талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж хариуцлагаа хүлээх ёстой.
Тэгвэл Н. Номтойбаяр хүн дайрч алсан гэх хэргийг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Тиймээс сошиалд "Монголын тэнгэрлэг цагдаа, прокурорууд ажлаа амжилттай дуусгажээ. Гишүүн Н.Номтойбаяр буруугүй. Мөргөж нас барсан залуу буруутай. Мотоциклтой залуу согтуу, бичиг баримтгүй байсан тул гэрч П.Алтанцэцэг /Киви хамтлагийн дуучин Агий/, Н.Номтойбаяр нар ялав. Талийгаачийн дүү уйлж залбирна" хэмээн бухимдсан пост хөвөрсөөр байна.
"Хэргийг шүүх хэрэгсэхгүй болгожээ" гэх танил мэдээлэл мэт санагдахгүй байна уу. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн хутгалсан гэх хэргийг 2013 онд мөн л шүүхээс хэрэг нотлогдоогүй гэх үндэслэлээр "хэргийг хэрэгсэхгүй" болгож байлаа.