Олны танил эрхмүүд болон улс төрчдийн хүүхдүүд хар тамхи хэрэглэн охидыг хүчинддэг тухай ноцтой мэдээллийг Г.Номуундарь охин дэлгээд байгаа билээ. Уг мэдээллийн дагуу "Цэнхэр үст" хэмээх хочит Цэрэн нүүр номын хуудсаараа хэд хэдэн мэдээллийг дэлгэсэн юм. Үүн дунд тэрбээр "Охидуудыг хар тамхинд мансууруулаад хүссэнээрээ бие, сэтгэлийн зугаа цэнгэл эдэлдэг гэх залуус" хэмээгээд таван залуугийн гэрэл зургийг нийтэлсэн байсан юм. Тэгвэл үүн дунд цахим ертөнцийн "Од" гэгдэх болсон Ангууч буюу Б.Баттөр, сошиалд зурагчин танигдсан Б.Бэлгүүтэй нар байгаа юм.
Цэнхэр үст Цэрэнгийн нийтэлсэн зураг:
Тэгвэл тэдгээр залуус эхнээсээ "би буруугүй" хэмээн мэдэгдэл хийгээд эхэлсэн байна. Тодруулбал, Ангууч "Би Г.Номуундарь охиныг танихгүй, миний зургийг ашигласан байсан"
Б.Бэлгүүнтэй "Би хүчиндээгүй гээд байхад итгэхгүй байгаа хүмүүсийг бурхан өршөөг. Фэйсбүүкээ хаалаа, инстаграммаар дамжуулан мэдээлэл хүргэх болно" хэмээжээ. Бусад залуус ямар тайлбар хийх нь тодорхойгүй л байна.