ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын 12 дугаар чуулган БНСУ-ын Чэжү арал дээр боллоо.
Тус чуулганы үеэр Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг хэлэлцээд жагсаалтад бүртгэх шийдвэр гаргав. Ингэснээр манай улс Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад 14 дэх өвөө амжилттай бүртгүүлж байгаа юм.
Чуулганы үеэр “Тэнгэр аялгуу” хамтлаг чуулганд оролцогчдод зориулан Монгол үндэсний соёлын өвийн агуулгатай урлагийн тоглолт толилуулсан байна.