Ч.Хүрэлбаатар: Хуулийнхаа дагуу 300 мянган төгрөгийн урамшууллаас татвар авч байна

Төрийн албан хаагчдад олгох нэг  удаагийн мөнгөн тэтгэмж болох 300 мянган төгрөгийн урамшуулал татварт суутгуулаад авч байна гэдэг асуудал яригдаад эхэлсэн.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэхдээ төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж болгож, 300 мянган төгрөг олгоё гэснийг урамшуулал болгож өөрчилсөн.

Хуулийнхаа дагуу урамшууллаас Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авах ёстой. Тэр дагуу татвар авч байна"гэлээ.