"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ жил шилдэг эрэгтэй гурав , эмэгтэй гурван тамирчин шалгарсан бөгөөд Шилдэгийн шилдэг тамирчинаар нэг л тамирчин шалгарлаа.
Өнгөрсөн жил "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медаль Д.Сумъяа, "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай нар шилдгээр тодорсон билээ.
15 дахь жилтэйгээ золгож буй "Бөртэ Чоно-2017" ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулсан юм. Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай билээ.