Боулингийн УАШТ тамирчдын чансаа өссөн гэдгийг харууллаа
Энэ онд 22 жилийн ойтойгоо золгож байгаа Монголын боулингийн холбоо 13 дахь удаагийнхаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 10-12-нд “Big Bowling” төвд амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Эрэгтэй мастерс ангилалд спортын мастер М.Түвшинсанаа түрүүлж, спортын мастер Ц.Лхаасүрэн удаалж, өсөж яваа залуу тамирчин Б.Оюунболд гуравдугаар байранд орсон. Эмэгтэй мастерс ангилалд спортын мастер Ш.Гэрлээ аваргалж, дэд мастер Т.Нансалмаа хоёрдугаар байранд, залуу тамирчин Л.Оюунбаяр гуравдугаар байранд шалгарсан...
ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 22-23-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо. Тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Армени, Беларусь, Болгар, БНХАУ, Герман, Казахстан, Канад, Румын, Унгар, Украин, Узбекистан, Литва, Латви, Польш, Словак, Финланд, Энэтхэг, Эстони гэсэн 21 орны 186 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв.
Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзсэнээс 86 кг-ын жинд Азийн АШТ-ий...
Б.Гандөл туялзуур сэлэмний өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохиогдож буй Өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын сэлэмчид гараагаа амжилттай эхлүүлж хүрэл медаль хүртэв.
Өсвөрийн тамирчдын хүнд сэлэмний төрөлд Г.Тэмүүлэн /Варриорс/ Э.Тэмүүлэн /УБ Фенсинг/, Х.Ананд, Б.Гандөл /хоёулаа Дуэль/ ур чадвараа сорив. Тэднээс Б.Гандөл туялзуур сэлэмний түүхэнд анх удаа Ази тивийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр тойргийн 6 тулаандаа...
Д.Отгонжаргал дэлхийн медальтан боллоо
Норвегийн Осло хотноо бүлж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо.
Өсвөр үеийн ДАШТ-ий 2018 оны мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубын залуу тамирчин Д.Отгонжаргал хамгийн хөнгөн хүрэл медаль ийнхүү хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх...
Нийслэлийн онцгой байдлын газрын баг тамирчид спортын олон төрөлт тэмцээний аваргаар шалгарлаа
Онцгой байдлын байгууллагын 2023 оны спортын олон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Багийн буухиа төрөлд III байр- Үндэсний аврах бригад, 112,113,179, 186 дугаар ангийн баг тамирчид, II байр- Хойд бүсийн баг тамирчид Тэргүүн байр- Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид эзэлсэн бол Хүчний цогцолбор төрөлд III байр- Нийслэлийн Онцгой байдлын газр II байр- Өмнөд бүс Тэргүүн байр- Хойд...
Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар шийдвэрлэв
Засгийн газрын хуралдаанаар Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.
Хакухо М.Даваажаргал нь ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлэв
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.
Энэхүү барилдааны дунд шөвгийн наймд Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын начин Галсан-Очирын...
МҮОХ: Н.Түвшинбаярын олимпын алт, мөнгөн медаль хөндөгдөхгүй
Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн-тамирчин байх үедээ хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпийн анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын албан ёсны үнэт баталгаа олимпийн алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ мэдэгдэж...
Шатарчин Д.Батсүрэн есдүгээр сарын шилдэг тамирчин боллоо
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тодруулдаг "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалт болж, 2017 оны есдүгээр сарын ялагчаар шатарчин хүү Д.Батсүрэн тодорлоо.
Уругвай улсын Монтевидео хотноо болсон шатрын Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр олонхийн санал авч шилдэг тамирчин боллоо. Тэрбээр нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон ДӨАШТ-д түрүүлсэн Монгол Улсын түүхэн дэх анхны эрэгтэй шатарчин...
Монголд анх удаа “FIFA”-ын албан ёсны нөхөрсөг тоглолт болно
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ирэх гуравдугаар сард албан ёсны хоёр ч нөхөрсөг тоглолтод оролцохоор болжээ. Тэд эхлээд гуравдугаар сарын 22-ны өдөр Куала Лумпур хотод зочилж, талбайн эзэн Малайзын шигшээ багтай тоглох бол 27-нд Маврикийн (Mauritius) шигшээ багийг Улаанбаатар хотноо хүлээн авна. Тус тоглолт нь Монгол Улсад болох гэж буй “FIFA”-ын албан ёсны анхны нөхөрсөг тоглолт (FIFA Tier 1 Friendly Match) юм.
Монгол Улсын үндэсний...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-4.9
°
C
-4.9
°
-4.9
°
63%
1kmh
20%
Бям
-0
°
Ням
-7
°
Дав
-3
°
Мяг
-1
°
Лха
1
°
- Advertisement -