Г.Ариунбаатарт талархал илэрхийлэв
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатарыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв.
Г.Ариунбаатар нь BBC агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the world-2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон юм. Тус уралдаанаас Г.Ариунбаатар гурван цом хүртэж, шилдэг таван дуучны нэгээр шалгарчээ. Тэрбээр тус тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм.
Энэхүү уралдаанд тэрбээр...
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн болно
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр /2022.11.16/ хэвлэлийн бага хурал хийж, УИХ дахь Шатар сонирхогчдыг дэмжих лобби...
Гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ
Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах XIX удаагийн тэмцээн энэ сарын 19-27-нд Унгарын Будапешт хотноо болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд манай улсаас Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцлоо. Улмаар энэ удаагийн тэмцээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр хөнгөн атлетикийн марафон төрөлд 11 удаа оролцсон дэлхийд цор ганц гүйгч болсон...
МУГТ Э.Цэндбаатарыг “ХАНГАРДИ“ одонгоор шагналаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв. Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр "Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе" гээд Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Вальяг Нийслэлийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг...
Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах асуудлаар санал солилцлоо
Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг 2017 онд авсан билээ. Уг наадмыг зохион байгуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Улаанбаатар спорт менежмент НТӨХК-ийн захирал Б.Тамир болон холбогдох албаны хүмүүс уулзаж, санал солилцлоо.
Тухайлбал, Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг зохион байгуулах хороог нийслэлийн...
Ч.Санжаадамба: Энэ жилдээ өөр наадамд зодоглохгүй
Монгол Улсын аварга Ч.Санжаадамба "Зууны мэдээ" сонинд байр сууриа илэрхийлжээ. Тэрээр ярилцлагадаа энэ онд ямар ч барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгджээ.
Аварга, төрсөн нутаг болох Тамирын хөндий, Тайхар чулууныхаа бэлээр амарч, сэтгэл санаагаа цэгцэлж яваа аж. Ч.Санжаадамба өнөө жилийн наадамд тавын даваанд өвдөг шороодсон ч хөлийн цэцүүдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тухайн үед аварга энэ талаар "Би эхэндээ хайн боллоо гэж бодсон. Бөхийн цэцийн зүгээс...
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2 башёд түрүүллээ
Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 15 дахь өдөр Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшёо-г нэмэлт барилдаанд хаяснаар, энэ удаа 13 даваатай түрүүллээ.
Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд ийнхүү Г.Ган-Эрдэнэ, Такакейшёог хаяж, дахин хүртсэн Озэки цолтойгоо анх удаа түрүү бөхөөр тодорч, энэ амжилтаараа Японы Эзэн хааны цомыг дараалан 2 удаа хүртэж байна. Тэрбээр Макүүчи буюу дээд зиндаанд...
Монголын мистер - 2020 амжилттай боллоо
Монголын бодибилдинг, фитнесийн холбоо үүсэн байгуулсны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тус холбооноос зохион байгуулсан 29 дэх удаагийн “Монголын мистер 2020” УАШТ тэмцээн энэ сарын 24-25-нд “Corporate сonvention сenter"-т болоход 62 байгууллагын 300 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдээс 65 кг-д Ч.Батбаяр, 60 кг-д Ц.Дөлгөөнтэнгис, эрэгтэй спорт модель +173 см ангилалд Д.Өлзий-Очир, -173 см ангилалд Ц.Нямбаяр түрүүлсэн бол эмэгтэй фитнес ангилалд Б.Хулан,...
ОУХМ Г.Одбаяр хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс анхны медалаа хүртлээ.
Г.Одбаяр Будапештийн дэвжээнд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдал хүлээсэн юм.
Улмаар торгуулийн барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы тамирчин Сайнжаргалыг ялснаар...
Бөхийн өргөөнд залуу бөхийн барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 12 дугаар сарын 24-нд буюу маргааш 12.00 цагаас сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Ташрамд сонирхуулахад, Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 11 дүгээр сарын ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, залуу бөх Б.Гончигсүрэн 10...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
59%
0kmh
40%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-16
°
- Advertisement -






































