16.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 27, 2024

Спорт

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дахь ялалтаа байгууллаа

АНУ-ын Флорида мужид өнөөдөр сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж, гуравдугаар үед буулган авлаа. Ингэснээр тэр 10 тулаанд дараалан ялалт байгууллаа. Үүний тавд нь өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулган авч байгаа юм. Тэрбээр тулааны дараа 3-4 хоног амраад Бангкокийг зорьж, шигшээ багийнхантайгаа нэгдэж хамтарсан бэлтгэлд оролцоно. Түүний өрсөлдөгч...

"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байна

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. Тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан төрөлд нийт 2000 гаруй иргэн бүртгүүлснээс 50 гаруй хувь нь таван км-ийн зайд гүйгчид байна. Таван км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж буй. Мөн гэр бүлийн гүйлтэд 80 гаруй иргэн гүйхээр бүртгүүлжээ. “Улаанбаатар марафон 2024”-ийн гүйлтийн төрлүүд...

Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн 6 төрөлтэй бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км зайд гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. Харин 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30...

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна

“Улаанбаатар марафон 2024” энэ сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Уг олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл тавдугаар сарын 20-ыг дуустал үргэлжилнэ. Энэ жил гадаадын гүйгчдэд бүртгэлээ хялбар хийх боломжоор хангах зорилгоор олон улсын карт ашиглан төлбөр хийх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн хүмүүсийн 50 орчим хувь нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлжээ.  Марафонд...

Цэцэрлэгийн багачууд гимнастикийн спортоор ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээн нь 1973 оноос хойш 46 дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 2024 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилсэн анхан шатны тэмцээнд есөн дүүргийн 79 цэцэрлэгийн 2439 хүүхэд оролцсон. Үүнээс хоёрдугаар шатанд...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний I шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 2660 гаруй сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос 33 сургуулийн 56 багийн 896 сурагч II шатанд шалгарсан юм.  Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн нь...

П.Орхон олимпын эрхээ авлаа

Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялсанаар олимпын наадамд оролцох эрхээ авлаа. П.Орхон ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болов.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2024.04.18) Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн  52 дугаар  тогтоолоор  баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт...

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжыг өнөөдөр гардууллаа.   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст үлгэр...

Сагсан бөмбөгийн 3х3-ын Олимпын эрхийн тэмцээн эхэлнэ

Парисын Олимпын 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр Хонконгт эхэлнэ. Тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөнө. Монголын эрэгтэй шигшээд Э.Дөлгөөний оронд Ч.Ихбаярыг илгээлээ. Учир нь Э.Дөлгөөний гарын бэртэл бүрэн эдгэрээгүй аж. Ингэснээр А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ч.Ихбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй Олимпын эрхийн эхний тэмцээндээ өрсөлдөхөөр боллоо. Монголын эрэгтэй шигшээ “В” хэсэгт Латви, Египет, Шинэ Зеландтай орсон. Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээд өөрчлөлт ороогүй...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
16.1 ° C
16.1 °
16.1 °
88%
1kmh
75%
Ням
24 °
Дав
24 °
Мяг
23 °
Лха
19 °
Пүр
20 °
- Advertisement -

Шинэ мэдээ