1.1 C
Ulaanbaatar
Мягмар, 9 сар 17, 2024

Нийгэм

Монгол инженерүүд анх удаа дотооддоо ачааны вагон угсарч, тээвэрлэлтэд шилжүүллээ

Мэргэжлийн Засгийн газрын зүгээс төр хувийн хэвшлийн түншлэлийн сайжруулах, дотоодын үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж буй. Энэхүү зорилтын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам хувь нийлүүлсэн компани, хувийн хэвшил хамтран Монголдоо анх удаа вагон угсрах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Манай улсад нийт 6000 гаруй ачааны вагон ашигладаг бөгөөд бүгд БНХАУ болон ОХУ-аас импортоор орж ирдэг. Эдгээр вагоны 50 орчим хувь нь...

Драгон төвд ачаа тээшний шинэ үйлчилгээг нэвтрүүллээ

“Автотээврийн үндэсний төв”, “Монгол шуудан” компани хамтран өнөөдрөөс “Гараас гарт- Хаалганаас хаалганд” орон нутгийн ачаа тээшийн шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Иргэд орон нутагт тээш илгээхдээ өөрт ойр байрлах “Монгол шуудан” компанийн салбар эсхүл Зорчигч тээврийн төвүүдийн ачаа илгээмжийн хэсэгт хүлээлгэн өгнө. Эсхүл 1800-1636 утсаар дуудлага өгч тээшээ илгээх боломжтой аж. Ингэснээр иргэдийн ачаа тээш “Монгол шуудан” компанийн Улаанбаатар хот дахь 23, орон нутагт 365 салбараар дамжин...

Төв банк 50.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгожээ

Засгийн газар болон Монголбанкнаас өнгөрөгч тавдугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон байна. Дээрх эх үүсвэрээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 иргэний 15.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөс олгожээ. Түүнчлэн төсөвт тусгасны дагуу Засгийн газар 457 иргэний 34.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон байна.

Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч хойшилсон байна. Учир нь Г.Шийлэгдамбын өмгөөлөгч н.Энхтуяа ирээгүй тул шүүх хурлыг 10 хоногийн дараа буюу энэ сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн...

Шөнийн гудамжийг камержууллаа

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан. Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг сурилуулаад байна. Эдгээр хяналтын камерыг ашиглаж Нийслэлийн цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм. Мөн гэрэлт шөнийн гудамжид нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, хөдөлгөөнт интернэтийн бүс байгуулах зорилгоор wifi...

Зуслангийн чиглэлд автобус үйлчилж эхэллээ

Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс эхэллээ. Энэ жилийн хувьд зорчих эрэлтэд үндэслэн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд 3 тээврийн хэрэгсэл, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 тээврийн хэрэгсэл , ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр”чиглэлд 1 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Дундаж цалин 959.1 мянган төгрөг болж нэмэгджээ

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны эхний улиралд нийт 37.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 566.7 мянган ажиллагчид хамрагджээ. Эдгээр ажиллагчдын 44.6 мянга буюу 7.9 хувь нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 30.7 мянга буюу 5.4 хувь нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 99.2 мянга буюу 17.5 хувь нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, ...

Нийслэлд 6 газар түймэртэй байна

Өнөөдрийн байдлаар нийслэлд 6 газар түймэртэй байгаа аж. Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгаа энэ үед иргэд олон нийтийг ногоон бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Элсэлтийн шалгалтын хуваарь гарчээ

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн сурагчид ирэх долоо хоногийн лхагва гариг буюу зургадугаар сарын 14-нөөс эхлэн элсэлтийн шалгалт өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, зургадугаар сарын 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалт өгөх аж. Шалгалтын матералыг засах ажил зургадугаар сарын 19-нөөс эхлэх бол долдугаар сарын 1-н гэхэд Боловсролын үнэлгээний төвийн eec.mn вэб сайтад бүх оноог байршуулж, сургуулиа сонгон элсэх...

Баянхошуунд 212 айлын орон сууц ашиглалтад орно

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. “ТОСК-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан 4.9 га газарт эхлүүлэх бөгөөд нийт 848 айлын 50 блок, 4-өөс 5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм. Тус орон сууцны хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
86%
0kmh
0%
Лха
17 °
Пүр
4 °
Баа
5 °
Бям
11 °
Ням
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ