Олон улсын тоймч Б.Дашзэвэгт 9 жилийн хорих ял оноолоо
Хөрш айлийнхаа долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт холбогдсон олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэгийг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хорих ял оноожээ.
Улмаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн...
Дүүргийн эмнэлгүүдэд 430 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилууллаа
Хүйтний улирал эхэлснээс хойш Засгийн газар болон Дэлхийн банкны санхүүжилтээр нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон амаржих газруудын Хүүхдийн тасагт нийт 430 ширхэг агаар цэвэршүүлэгч нийлүүлсэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийн 3 дугаар сар хүртэлх хугацаанд иргэдийн дунд томуу, томуу төст өвчлөл эрс нэмэгддэг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгуудыг агаар цэвэршүүлэгчээр хангах...
Ерөнхий сайд Б.Лхагвасүрэн гуайг эргэжээ
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн БНСУ-д ходоодны хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон. Тэрбээр үргэлжлүүлэн эмчлүүлж буй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод болж, өнөөдөр өндөрлөж байгаа билээ. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэжээ.
Түүнд хийсэн хагалгаа 7 цаг...
Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн моддоор өргөжүүлнэ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Дархан, Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газраар энэ сарын 10-12-ны хооронд ажиллалаа.
Ажлын зорилго нь 2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбоотой гоёлын модны нөөцийн судалгааг гаргаж байгаа юм. 2018 онд гоёл чимэглэлийн 10 төрөл, зүйлийн модыг түлхүү тарих юм. Үүнд:...
НӨАТ-ын буцаан олголт авах иргэд мэдээллээ баталгаажуулаарай
НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтод хамрагдах иргэдийг энэ сарын 22-ноос өмнө www.ebarimt.mn цахим хуудсан дахь мэдээллээ бүрэн оруулахыг Татварын ерөнхий газраас анхааруулав.
ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг энэ сарын 22-нд Сангийн яаманд хүргүүлэх юм. Харин Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу шилжүүлнэ.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвөөс ирүүлсэн мэдээллээр www.ebarimt.mn цахим хуудсанд...
НМХГ-аас боловсролын байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэв
Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр ирэх сард болохтой холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэв.
Цагаан сарын баярын үеэр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт иргэд гэр барьж ууц, өвчүү чанах үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ нь Монгол улсын Агаарын тухай, Боловсролын болон Эрүүл ахуйн тухай,Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн үйлдэл...
Гэмт хэргийн тоо өсчээ
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2017 онд улсын хэмжээнд 32259 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 5092-оор буюу 18.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гэмт хэрэг дотроо гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189-өөр буюу 49.2-оор өсчээ. Харин гэмт хэргийн улмаас 198.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Үүний 74.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн гэмт хэргийн улмаас 10513 хүн гэмтэж, 1129 хүн нас...
Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 49 хоногийн нөөцтэй байна
Өнгөрсөн баасан гарагаас эхлэн ШТС-ууд АИ 92 авто бензиндээ хязгаарлалт хийж эхэлсэн. Тэгвэл энэ асуудлаар МАН-ын бүлэг холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонссон байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 49 хоногийн нөөцтэй байгаа аж.
Тиймээс үгсэн хуйвалдаж, зохиомол хомстол үүсгэсэн ААН-үүдэд шалгалт хийж, зохих төвшинд асуудлыг шийдвэрлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Шинээр томилогдсон Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн сангийн суурин төлөөлөгч ноён Марк Кэйнигийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Азийн Сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч Диана Фернандез, Азийн Сангийн төслийн менежер Н.Амарзаяа болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн сан 2012 оноос...
Нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд зуд нүүрлэжээ
Энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна.
Үүнд Архангай аймгийн 12, Баян-Өлгий аймгийн 5, Булган аймгийн 12, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 14, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 9, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 27, Увс аймгийн 17, нийт 10 аймгийн 100 суманд цагаан зудтай буюу цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн байна.
Цаг уурын байгууллагаас гаргасан зудын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16
°
C
-16
°
-16
°
65%
1.7kmh
5%
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-15
°
- Advertisement -








































