-27.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

Нийслэлийн анхны суурь тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохиож байна. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх...

Нийслэлд цэрэг татлага 22-н хүртэл зохион байгуулагдана

Нийслэлийн цэрэг татлагын товчоо намрын цэрэг татлага болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Намрын цэрэг татлагыг дүүргүүдэд 10 сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд цэргийн зарлан дуудах хуудас 94,5 хувьтай хүргэгдээд байгаа юм байна. Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр цэрэг татлагын үйл ажиллагаатай холбогдуулан бэлэн байдлыг хангаж хариуцлагатай ажиллах үүрэг даалгавар, тодорхой чиглэлүүдийг өглөө. Энэ жилийн цэрэг татлага...

С.Ганбаатартай холбогдох шүүх хурал 14 хоногоор хойшиллоо

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болсон ч нэхэмжлэгч талаас хүн байхгүй гэсэн шалтгаанаар 14 хоног хойшлов. Шүүх хурлын талаар УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Өнөөдөр ороод шүүх хурал тав дахь удаагаа хойшилж байна. Өмнө нь 50 сая вон өгсөн гэх БНСУ-ын иргэн гадаадад байгаа гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Гэтэл энэ удаа нөгөө хүн...

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллахаар тохиролцов

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн тэргүүтэй ХХААХҮЯ-ны төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц улсад /2017.09.30-10.06/ Хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалт, Клэрмонт Ферранд хотноо зохион байгуулагдсан Олон Улсын мал аж ахуйн үзэсгэлэн яармагт тус тус оролцлоо. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын дэд Ерөнхийлөгч Жон Филип Доптой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар талууд...

Цагдаагийн албан хаагчдын тэтгэмжийг хасахгүй

"Сүүлийн үед Цагдаагийн албан хаагчдийн тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж 2018 оноос хасагдах нь гэсэн яриа гараад буй. Үүнд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт тайлбар хийжээ. Тэрбээр "Ийм зүйл байхгүй. Хууль сахиулах салбарын албан хаагчдийн тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмж хасагдаагүй. Хасагдахгүй. Алба хаагчдийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй,ар гэртээ санаа зовох зүйлгүй гүйцэтгэх боломжийг төр бүрдүүлэх үүрэгтэй. Үүний төлөө ажиллана." гэсэн...

Нийслэлчүүд үндэсний мод тарих өдрийг цэнэг усалгаа хийж моднуудаа арчилж, тордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2010 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ундны усны хамгаалалтын бүсэд ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сард мод тарилтын өдрийг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаа намрын мод тарилтыг “ХҮН БҮХЭНД ЦЭВЭР АГААР - МОД БҮХЭНД УС” уриан дор зохион байгууллаа. Нийслэлийн...

Ойрын өдрүүдэд дулаарна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. 2017 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 10-15...

"Оюутан эргүүл" ажиллуулж эхэлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Цохилт" арга хэмжээний хүрээнд энэ сарын 12-ны өдррөөс эхлэн "Чингис СООСЭ" Олон улсын харилцааны сургуультай хамтран "Оюутан эргүүл" арга хэмжээг зохион байгуулж байна. Дээрх хугацаанд 60 гаруй оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, Хууль сахиулах их сургуулийн сонсогчид, цагдаагийн алба хаагч нартай хамт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүл гаргаж ажиллуулж байна. Тус дүүргийн...

АНУ-ын визний нөхцөл хөнгөрөх үү

Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галт нар өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор эхлүүллээ. АНУ-д зорчиж буй манай иргэд...

Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанаас Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг бүрэн шалгаагүй хэмээн үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
1kmh
40%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ