УИХ-ын дарга нарны хавтангаар цахилгаан дулаанаа шийдсэн өрхийн туршлагатай танилцав
УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн хамт энэ сарын 1-нд сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлж буй туршлагатай танилцахаар Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч Г.Ууганжаргалынд зочиллоо.
Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолд айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттай дэмжиж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэхээр гурван чиглэл...
Ерөнхий сайд Г.Занданшатар цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриаллаа
Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс хүргүүлсэн урилгын дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т зориулсан үйл ажиллагаанд оролцов.
Ерөнхий сайд энэ үеэр хэлэхдээ, "Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Бусдад цусаа бэлэглэх бол хүний орчлонгийн хамгийн хүнлэг энэрэнгүй буянт үйлс юм. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна" гэлээ.
Цус сэлбэлт...
Цэргийн бүртгэл орон даяар эхэллээ
2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар эхэллээ.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 31-нийг хүртэл 18-50 насны эрчүүд тухайн сумынхаа ЗДТГ-ын E-mongolia хариуцсан оператор дээр иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ.
Мөн гар утсандаа Е-mongolia аппликэйшн суулгаад интернэтийн сүлжээтэй газраасаа бүртгүүлэх боломжтой юм.
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт өнөөдөр 21:00 цагт эхэлнэ
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт төв талбайд өнөөдөр 21:00 цагт болно.
НЗДТГ-ын мэдээлснээр, тоглолтод “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, “Ub dance” бүжгийн хамтлаг, “Lemons” хамтлаг, реппер Ginjin, дуучин Э.Энх-Эрдэнэ, “The Hu”, “Увертюра”, Нэгэн зүгт, Sync, Take off, Motive зэрэг хамтлаг, дуучид оролцох юм. Уг үйл ажиллагаанд:
2025 оны 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний...
Нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн салхитай байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, нутгийн зүүн хэсгээр өнөөдөр жавартай хүйтэн салхитай байна.
Нийт нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -24-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг...
Хот нийтийн аж ахуйн салбарт 167 машин техникээр парк шинэчлэл хийлээ
Энэ онд Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийлээ.
2025 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 307 ширхэг машин техник авахаас 167 машин техник ирснийг хүлээн авлаа. Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн...
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан үр дүнгээ дүгнэж, 2026 оны шинэ төлөвлөгөө, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлыг гараанаас гаргалаа. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 8575 айлын орон сууц барихаар...
18 чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт өнөөдөр төв талбайд болно.
НЗДТГ-ын мэдээлснээр, тоглолтын дараа 18 чиглэлд их багтаамжийн 18 автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.
Ихэнх нутгаар өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй
Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг...
Нийслэлийн ирэх 5 жилийн төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын ээлжит бус IX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан “Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг боловсруулж, төлөвлөсөн байна. Танилцуулгыг Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
65%
1kmh
10%
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-13
°
Мяг
-17
°
Лха
-16
°
- Advertisement -










































