Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо
“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж өнөөдөр замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий...
“Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ
“Урт цагаан”-ыг нураах шийдвэр гарсантай холбогдуулан түрээслэгчид зам хаан жагслаа.
Тэд “Цар тахлын үеэр иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байна. Усаар ханга. Урт цагаан соёлын өв мөн” гэсэн бичиг бүхий уриалга барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Ахмадуудын амар мэндийг айлтган золгов
XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган, алд цэнхэр хадаг дэлгэн золгож, хөөрөг зөрүүлэв.
Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 79-106 настай, малчин, токарьчин, оёдолчин, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга...
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.
Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл...
"Эх оронч сурагч" зорилтот аялал эхэллээ
Хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, монгол ахуй, соёлыг таниулах зорилгоор “Эх оронч сурагч” төслийн хүрээнд зорилтот аяллыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 40 сурагч зургаан шөнө, долоон өдрийн хугацаанд Халх голын сав нутгаар аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцах юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны...
"Мөрөөдлийн шинэ жил" дөрөв дэх жилдээ боллоо
Нийслэлийн хүүхдүүдийн шинэ жилийн арга хэмжээ болох "Мөрөөдлийн шинэ жил" арга хэмжээ Олон улсын хүүхдийн Найрамдал төвд боллоо. Энэхүү арга хэмжээг НЗДТГ, Олон улсын хүүхдийн Найрамдал төв хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангарагаа өргөв
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны шинээр томилогдсон таван гишүүн Төрийн ордонд өнөөдөр тангаргаа өргөлөө.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” гэж заажээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын...
“Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлэх ёслол боллоо
Монгол Улсын Морин хуурын чуулга 19 дэх жилдээ Манба Дацан хийдэд "Мөргөлийн эгшиг"-ийг эгшиглүүллээ
Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, Их Манла, Манлын лхого, Манлын дончид их хурлуудыг хуран түмэн олныг даатгадаг уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагааг энэ жил 19 дахь жилдээ зохион байгуулж байна.
Манба...
Монголын мистер - 2020 амжилттай боллоо
Монголын бодибилдинг, фитнесийн холбоо үүсэн байгуулсны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тус холбооноос зохион байгуулсан 29 дэх удаагийн “Монголын мистер 2020” УАШТ тэмцээн энэ сарын 24-25-нд “Corporate сonvention сenter"-т болоход 62 байгууллагын 300 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдээс 65 кг-д Ч.Батбаяр, 60 кг-д Ц.Дөлгөөнтэнгис, эрэгтэй спорт модель +173 см ангилалд Д.Өлзий-Очир, -173 см ангилалд Ц.Нямбаяр түрүүлсэн бол эмэгтэй фитнес ангилалд Б.Хулан,...
“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” 1096 дахь сэдвийн шуудангийн маркийн нээлт болов
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол өнөөдөр (2022.01.07) Төрийн ордонд болов.
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ёслолыг нээж хэлэхдээ “Үндсэн хуулийн ой бол Монголын нийт ард түмний бахархалт, тэмдэглэлт үйл явдал юм. Улсын Их Хурлаас Ардчилсан шинэ Үндсэн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
79%
0kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-19
°
- Advertisement -







































