“Илүү их уншъя” уриатай Номын баяр өнөөдөр өндөрлөнө
2007 оноос эхлэлтэй Үндэсний номын 35 дахь удаагийн баяр өнөөдөр өндөрлөнө.
“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас анх санаачилсан уг баярыг УИХ-ын даргын ивээлд зохион байгуулдаг болсон юм. Улсын их хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэхээр...
Монголын мистер - 2020 амжилттай боллоо
Монголын бодибилдинг, фитнесийн холбоо үүсэн байгуулсны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тус холбооноос зохион байгуулсан 29 дэх удаагийн “Монголын мистер 2020” УАШТ тэмцээн энэ сарын 24-25-нд “Corporate сonvention сenter"-т болоход 62 байгууллагын 300 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдээс 65 кг-д Ч.Батбаяр, 60 кг-д Ц.Дөлгөөнтэнгис, эрэгтэй спорт модель +173 см ангилалд Д.Өлзий-Очир, -173 см ангилалд Ц.Нямбаяр түрүүлсэн бол эмэгтэй фитнес ангилалд Б.Хулан,...
Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ
Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал тодорлоо.
Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад анх удаа өвчтөний хавдрын генийн илрэлд тохирсон эмчилгээ болон хорт хавдрын бай эмчилгээг нэвтрүүлж, молекул генетикийн чиглэлээр хийгдэх...
Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт 98 хувьтай байна
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал хөшгөө нээхэд бэлэн болжээ. Тодруулбал, уг ажил 98 хувьтай байгааг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл хэлж байна. Үндсэн гэрээнд тусгасан ажлыг бүрэн хийж дууссан ч нэмэлт гэрээгээр зарим ажлыг шинээр хийхээр болжээ. Одоогоор агаарын хөлгийн ангар болон катерингийн ажил дутуу байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулах аж.
Одоогоос 10 жилийн өмнө энэ...
Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ариутгалын төв тасаг, нян судлалын лаборатори байгуулав
Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нэг тэрбум төгрөгийн өртгөөр ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг шинэчлэн засварлалаа.
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус эмнэлэгт барилгын засвар үйлчилгээнд 238.5 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 708.8 сая төгрөгийн өртөгтэй, 29 нэр төрлийн тоног...
Тээвэрчид, нийтийн тээврийнхэн ХНХЯ-ны гадна жагслаа
Зохистой хөдөлмөрийн Дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2019.10.07/ ХНХЯ-ны гадна цуглаан зохион байгуулж, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзоригт шаардлага хүргэлээ.
МТХГТА-ны ҮЭ-ийг холбоог төлөөлж Петростар ХХК-ний ахлах түгээгч Ч.Чулуунцэцэг: “Үйлчлүүлэх автомашины тоо нэмэгдсэнээр нэг түгээгчийн түгээлт хийх тоо дагаж өсдөг. Шатахуун түгээх үед нүүрстөрөгчийн ханасан хий буюу машины түлшний савыг онгойлгоход маш хүчтэй...
Багш нар цалин нэмэгдүүлэхийг шаардан суулт хийлээ
Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглаан, суулт 13.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Ажил хаялтын хүрээнд тавьж буй шаардлагыг талууд зөвшилцөж, үр дүнд хүргэхийн тулд ийнхүү 6 дахь өдрөө тэмцэж байна. Ажил хаялтад орон даяар 130 сургууль, цэцэрлэг нэгдээд байгаа аж. Цаашид нэмэгдэх хандлагатай байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм.
Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол...
Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
Эмч нар шаардлагын хариу өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдлээ
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаардсан цагаан жагсаал Ялалтын талбайд болж 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон эмнэлгийн төлөөлөл оролцож дуу хоолойгоо Төр Засаг, УИХ-д сонордууллаа.
Жагсаалд 21 аймгийн 70 гаруй анхан шатны үйлдвэрчний хороодын 5 мянга гаруй хүн цуглажээ. Төрийн эрх баригчдад энэ сарын 11-ний дотор хариу өгөх шаардлага тавьж “Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол бид ажил хаялт...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -







































