Төв архивт хадгалдаг хосгүй үнэт баримтуудыг дэлгэлээ
Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт архивын хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнг нээлээ. Уг үзэсгэлэн Архивын ерөнхий газрын байранд арванхоёрдугаар сарын 15-ыг хүртэл иргэдэд нээлттэй байх аж.
...
Хуурамч эмийн чанарыг шалгах лабораторын тоног төхөөрөмжийг хандивлав
Монголын үндэсний лавлагаа лабораторын төвд Олон улсын Мерск байгууллагаас Хуурамч эмийн чанарыг шалгах лабораторын тоног төхөөрөмжийг Монгол улсад хандив болгон өгөх ажиллагаа боллоо. Ингэснээр Монгол улс эмийн чанар болон хуурамч эм худалдаалах асуудалдалд хяналт шалгал хийх боломжтой болж байгаа юм.
Мэрск байгууллага бүх тоног төхөөрөмжийг үнэгүй хандивласан боловч манайхан гаалийн татварыг нь төлөх асуудалд гацаж авч чадахгүйд хүрч байсанд Монфа эм ханган нийлүүлэх байгууллага бүх...
Ардчилсан намаас “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав
ШХАБ-д Монгол Улс элсэхийг эсэргүүцэхээс гадна ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, УИХ-ыг тарахыг шаардсан "Онц их хуралдай" жагсаал, цуглааныг Ардчилсан намаас Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулав.
Жагсаалд Ардчилсан намын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл, Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан оюутны холбооны төлөөлөл нэгджээ.
АН-ын дэд дарга С.Эрдэнэ, "УИХ-ын зарим гишүүд ШХАБ-д нэгдэхээр “кноп” дарахад бэлэн болжээ. Монгол Улс ШХАБ-д...
Түймэр газар авч байна /фото/
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 газарт түймэр ач байгаагийн тав нь Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа юм. Тус суманд асч буй таван түймрийн нэгийг нь өнөөдрийн байдлаар цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.
Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Монголын ард түмэн баярын өдөрт тооцон бүх нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Нийслэлийн санал хураалтын ирц 67.73 хувьтай гарлаа
Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээллийг 22.00 цаг танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 318 мянга 511 сонгогч санал өгч, ирц 66.54 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 613857 сонгогч саналаа өгч 67.73 хувь, орон нутагт 704654 сонгогч саналаа өгч 65.53 хувийн ирцтэй байна. Ирцийн 17.00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад 20.97 хувиар улсын хэмжээнд нэмэгджээ.
Ирцийн мэдээллийг бага зэрэг удаж танилцуулсан нь хэсгийн хороодоос мэдээллийг...
Утааны эсрэг хэвтээ жагсаал боллоо
Засгийн газар, шийдвэр гаргагчдыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэхийг шаардаж өнөөдөр “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аас Д.Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулав.
Жагсаалд оролцогчид “Боож үхлээ”, “Агаарын бохирдлыг устга”, “Үр хүүхдээ эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдруулмаар байна” зэрэг лоозон барьж, 15 минут хэвтсэн юм. Мөн дээрх үгсээ Англи, Орос хэлээр орчуулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг олон улсад хүргэх зорилготой аж.
...
21 аймгийн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэв
Засгийн газрын нөөц хөрөнгө болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймгийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэв.
Тодруулбал, аймаг тус бүрт нэг амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, халууны шил, утлагын аппарат зэрэг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байна. Түүнчлэн Сэлэнгэ болон Улсын гуравдугаар эмнэлэгт зөөврийн рентгэн аппарат нийлүүллээ.
Тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор...
Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжих "Нийтийн хөл бөмбөг" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байна. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа. Нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
Энэ үеэр Улаанбаатар хотын есөн дүүргийн аварга шалгаруулах “UB Cup” хөл бөмбөгийн тэмцээн, “Бүх оддын...
Зайсангийн шинэ гүүрийг наймдугаар сарын эхээр нээнэ
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн энэ ажлын явцтай танилцлаа. Шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байгаа бөгөөд...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
72%
0kmh
40%
Дав
-10
°
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-8
°
Баа
-20
°
- Advertisement -






































