Ерөнхийлөгч Х.Баттулга иргэний хувиар Ц.Элбэгдоржийг шалгуулахаар прокурорт хандлаа
https://www.youtube.com/watch?v=LNYcFLxW288
Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.
Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган...
С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Ээлжит бус хуралдаан 43 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг НИТХ-ын МАН-ын бүлгээс дэвшүүллээ. Танхимаас төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн.
Хоёр нэр дэвшигчийг нууц санал хураалт явуулж шийдэх зарчимтайг хурал даргалагч Б.Батнасан хэлсэн юм. Нэр дэвшигч...
Д.Сарангэрэл:Эмч нарын цалингийн шатлалыг 4.5 -аас 6.7 болгож ахиуллаа
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч нарын цалин нэмэгдэж байгаа талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газар хуралдаж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 2018 оны есдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн билээ. Үүний үр дүнд сувилагчид маань 127-183 мянган төгрөгөөр цалингаа нэмэгдүүлсэн. Өнөөдөр эмч...
АН-аас УИХ-ын гишүүн Л.Болдыг гишүүнээсээ татгалзахыг шаардлаа
УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзахаар болсон гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ тухайгаа “Би хуулийн маш тодорхой заалтад үндэслэн УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл миний хүсэлтийг УИХ-ын дарга руу явуулахгүй гэж байна. Тиймээс би Ардчилсан намаас гарах өргөдлөө өнөөдөр өгөх гэж байна. Эхлээд би Ардчилсан намаас хамааралгүй гэдгээ батална. 60 тэрбумынханы хармааны хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй" хэмээв.
Тэгвэл Ардчилсан намаас түүнийг УИХ-ын гишүүнээсээ...
Х.Номингэрэл: Авлигыг мөрдөх, илрүүлэх хуулийн систем хангалтгүй ажиллаж байна
Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, судлаач Х.Номингэрэлийг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Мөн танай төрийн бус байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна бэ. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд гэхээр тун содон санагдсан учраас зорьж ярилцлага хийе гэж бодсон юм?
-Манай төрийн бус байгууллага найман жилийн өмнө байгуулагдсан. Монгол Улсад эмэгтэйчүүд эрхээ эдлэхэд тулгарч буй бэрхшээлтэй хамтдаа тэмцэх, олон нийтийг...
Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн эрдэмтэнбагш, судлаачид хамтран 2017-2018 оны хугацаанд Монгол Улсын эмийн зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгааг хийсэн юм.
Тус судалгааг баруун, зүүн, төвийн болон хангайн бүс зэргээр бүсчилж, бүс тус бүрээс нэг аймгийг онцлон үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон...
Шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр дахин бууруулна
АИ-80, АИ-92 автобензин болон дизелийн түлшний жижиглэнгийн үнийг маргаашнаас эхлэн литр тутамд 100 төгрөгөөр бууруулахаар болсныг Засгийн газрын ХЭГ-аас мэдэгдлээ.
Засгийн газрын ХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТ-ны газраас нефть импорлогч компаниудтай зөвшилцсөний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргажээ. Учир нь дэлхийн зах зээл дэх түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр оруулж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус буураад байгаа юм.
Монгол Улсын...
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давлаа
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллээс үзвэл нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан байна. Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Төсвийн орлого...
Н.Батсуурийн Аварга цолыг нь хураахыг Ерөнхийлөгчөөс шаардах гэнэ
Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болох үеэр улсын аварга Н.Батсуурь учраа таарсан Өвөрхангай аймгийн арслан н.Лхагвадоржийг нугасаар нь шидэв. Бөхийн барилдааныг телевизүүд шууд дамжуулж байсан болохоор түүний энэ мэх тэнхээтэй гэхээсээ илүү тэнэг нь давамгайлсан үйлдэл харагдав. Хоёрхон сарын өмнө Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурь “Том цолтой бөхчүүд залуустаа ёс суртахуун, эрэмбэ жудгаараа үлгэрлэж байх...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
71%
1kmh
6%
Мяг
-18
°
Лха
-15
°
Пүр
-13
°
Баа
-13
°
Бям
-15
°
- Advertisement -









































