ЕБС-иудад эрүүл мэндийн бие даасан хөтөлбөр хэрэгжинэ
Өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов.
Тус хамтарсан Ажлын хэсэгт БСШУСЯ, ЭМЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ. Тус Ажлын хэсгээс энэ өдөр эрүүл мэндийн боловсролын асуудлаар боловсрол, Эрүүл мэндийн салбарын холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, ЕБС-ийн...
Г.Шийлэгдамбад оноосон ялыг өөрчиллөө
Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба болон О.Даваасүрэн, Э.Гантулга, Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж...
М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
Францын нийслэлд бямба гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн “Парисын Их дуулга” тэмцээнээс манай хоёр жүдоч хүрэл медаль хүртлээ.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга М. Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медалийн болов. Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч зодоглож байна. Бразил,
Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орнууд 10-аас дээш жүдочид илгээжээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй...
Маргааш сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
Сар шинийн баяртай холбогдуулан амралтын өдрүүдэд тээврийн хэрэгсэлийг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Маргааш /2018.02.10/ улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин ням гарагт/2018.02.11/ сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро...
МСНЭ-ийн XVII их хурал үргэлжилж байна
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд болж байна. Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм.
Хурлын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сонгуульд улс төрийн бохир технологи орж ирж байгаад харамсаж байна” хэмээн хэлжээ.
Тэрбээр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох үйл явцад улс төрийн нөлөөлөл орох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Өнөөдрийн хуралд...
Дархан-Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна
2018 оны хоёрдугаар сарын 8-9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна.
Одоогийн байдлаар Улаанбаатарас Дархан, Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байгаа бөгөөд Өвөрхангай, Дундговь чиглэлийн автозамуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан, хальтиргаа, гулгаа ихээр үүссэн байна.
Иймд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн...
“Монгол газар”-ын Ц.Мянганбаяр хуулийг хийдлийг ашигласан уу
Ц.Мянганбаярын 25 тонн алтны нөөцтэй гэх “Олон овоот” ордод хөрөнгө оруулалт хийсэн ч дампуурч, улмаар өрөө төлж чадахгүй дампуурлаа зарласан Г.Батхүүгийн дуулиан өнөөдөр нийгмийн анхаарлыг татаж байна. “Жаст” группыг үүсгэн байгуулж, мах сүү, хүнс, газар тариалан, тэр ч байтугай банк санхүүгийн салбарт хүртэл ноёлж байсан энэ эрхэм “Монгол газар”-ын хэмээн алдаршсан алтны магнат Ц.Мянганбаярын зарсан “Олон овоот”-ын орд газарт “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж авсан...
Монголд жилд 100 иргэн цагаачаар квот авдаг болох нь
Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2018.02.07/ хэлэлцэн дэмжсэн.
Энэхүү төслөөр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоосон байна. Улс орнуудад дараах байдлаар квот тогтоосон байна.
Үүнд:
-Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээш
-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;
-бусад орны харьяат иргэн...
Ч.Хүрэлбаатар:ОУВС-гийн нөлөөгөөр Монголын эдийн засагт үүр цайсан
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас өндөр гарлаа хэмээн тус сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб мэдэгдлээ.
Ийнхүү богино хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахад уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт голлон нөлөөлснийг тэрээр онцолсон юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа, “ОУВС-гийн Ажлын хэсэг нэгдүгээр сарын 25-наас Монгол Улсад ажиллаад буцаж байна. Тус сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр...
Д.Эрдэнэбат: Төрийн өмчит компани улстөрчдийн шахааны бизнес хийдэг орон зай байх ёсгүй
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудал нэлээд шуугиан тарьж байна. Монгол Улс 100 гаруй сая ам.долларын өрөнд орсон гээд байгаа. Энэ талаар танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан асуудал хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг болчихоод байна. Анхаарал татахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл Олон...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-29.9
°
C
-29.9
°
-29.9
°
76%
1kmh
0%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-20
°
Дав
-22
°
Мяг
-22
°
- Advertisement -










































