Зүүн бүсийн салбар зөвлөгөөн эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах "Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөн" -ийг угтан "Зүүн бүсийн салбар зөвлөгөөн" (2024.11.21) Онцгой байдлын ерөнхий газарт нээлтээ хийлээ.
Салбар зөвлөгөөнд ОБЕГ болон Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн хамрагдаж...
“Монголын эрхзүйн шинэтгэлийн шинэ үе шат“ онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман-Европын эрх зүйн төвтэй хамтран “Монголын эрх зүйн шинэтгэлийн шинэ үе шат” онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн төрийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд нийт 120 гаруй оролцогч үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн дэмжигч байгууллагаар ХБНГУ-ын Олон...
2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна.
Нэг. АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ.Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж...
Л.Бат-Эрдэнэ: Эрэн хайх, аврах ажиллагаанд нохой ашиглахад цаг хугацаа хэмнэдэг бөгөөд богино хугацаанд амжилттай үүрэг гүйцэтгэх боломжтой
Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүний амжилтад хүрэх зам нь дардан байдаг гэдэг. Аливаад хариуцлагатай, эерэг хандлагатай байх нь мөн л шалгуурын нэг. “Марта” гэхээр хүн бүрт дотно сонсогдож, тэдний амжилтын түүх ч улсдаа болоод олон улсад үнэлэгдсэн бол “Алдо” дуудлагатай нохойг сургаад удаагүй ч амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. Тэдний “эзэн”-ийг энэ удаагийн Nematimes булан онцоллоо. Түүнийг Лхамхүүгийн Бат-Эрдэнэ гэдэг. Тэрбээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын...
Улсын хэмжээнд 431.3 мянган тонн тариа хураан аваад байна
Улсын хэмжээнд энэ оны 10 дугаар сарын байдлаар 431.3 мянган тонн үр тариа хураан аваад байна. Түүнчлэн:
244.5 мянган төмс,229.5 мянган тонн хүнсний ногоо,243.3 мянган тонн таримал тэжээл,55.1 мянган тонн техникийн ургамал тус тус хураажээ.
Мөн 1 сая тонн хадлан, 25.1 мянган тонн гэр тэжээл бэлтгээд байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад төмс хураалт 66.6...
С.Амарсайхан: Алба хаагчдын нийгмийн баталгаа болоод тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарсан онцгой он жилүүд байх болно
Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьтай байна.
Тиймээс төсөв хөрөнгө оруулалт, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 70 хувьд, аврах ажиллагааны багаж хэрэгслийг 80 хувьд, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг 85 хувьд, гал унтраах тусгай зориулалтын автомашиыг 65...
Нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.3 сая төгрөг байна
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлсэн, Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал (ҮХЭХЗ)-ын 301 байгууллага 2024 оны 3 дугаар улирлын тайлангаа ирүүлжээ.
ҮХЭХЗ-ын нэг байгууллагад дунджаар 1 брокер, 4 агент ажиллаж байна. Брокерын тоо 2023 оны мөн үеийнхээс 14-өөр буурсан. Харин агентын тоо 1301 болж нэмэгджээ.
ҮХЭХЗ-ын байгууллага 212.5 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй. Хөрөнгийн хувьд
Хотын даргын баталсан журмыг хүний эрх зөрчсөн гэж үзлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хандан албан бичиг хүргүүлжээ.
Тус яаманд “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2024 оны аравдугаар сарын 23-ны өдрийн А1230 дугаар захирамж батлагдсантай холбогдуулан Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос тус тус хүсэлт хүргүүлжээ.
Хүсэлтэд “Захирамж...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар...
Алба хаагчдыг орон сууцанд хамруулж, түлхүүрийг нь гардууллаа
Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас Ханбогд сумын Засаг даргын тамгын газартай хамтран тус сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн гурван алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж, түлхүүрийг нь гардуулан өглөө.
Ингэснээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангагдаж, тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөл бүрдэж байна.
Гал түймэр унтраах, аврах...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
84%
0kmh
75%
Лха
-20
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-12
°
Ням
-16
°
- Advertisement -



































