Хоёр дахь санал хураалтыг явуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль энэ сарын 26-ний өдрийн 07-22 цагийн хооронд болж өндөрлөлөө.
Одоогийн байдлаар хоёр дахь санал хураалт болж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна хэмээн Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авахгүй байж болзошгүй болоод байна.
Сонгуулийн тухай хуулинд, "Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь...
Нийслэлийн санал хураалтын ирц 67.73 хувьтай гарлаа
Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээллийг 22.00 цаг танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 318 мянга 511 сонгогч санал өгч, ирц 66.54 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 613857 сонгогч саналаа өгч 67.73 хувь, орон нутагт 704654 сонгогч саналаа өгч 65.53 хувийн ирцтэй байна. Ирцийн 17.00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад 20.97 хувиар улсын хэмжээнд нэмэгджээ.
Ирцийн мэдээллийг бага зэрэг удаж танилцуулсан нь хэсгийн хороодоос мэдээллийг...
Орон даяар санал хураалт дууслаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал хураалт явагдаж дууслаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-наас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдсөн.
Санал хураалт өнөөдөр өглөөний 07.00-22.00 цаг хүртэл явагдах хуулийн заалттай. Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч санал өгөх эрхтэй байсан бөгөөд СЕХ-ны 17.00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд сонгогчдын ирц 45.57 хувьтай байсан юм.
Х.Баттулга: Залуучуудаа уриалж зориудаар оройн цагийг сонгосон
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Халтмаагийн Баттулга саналаа өгч байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 1655-р хэсгийн санал авах байранд саналаа өгсөн юм.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгох сонгууль дуусч байна. Нийт хоёр сая орчим иргэн сонгууль өгнө. Иргэдийг тэр дундаа залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол Улсын ирээдүйг гэрэлтэйгээр харж байна. Монгол ялна.Н.Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрэх...
Улсын хэмжээнд сонгуулийн ирц 45.57 хувьтай байна
Сонгуулийн Ерөнхий хороо ээлжит мэдээллээ хийж, санал хураалтын 17.00 цагийн ирцийн мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд санал хураалтын ирц 45.57 хувьтай байна. Санал хураалт Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 57.82 хувийн ирцтэй байна. Харин Дорнод аймагт 36.96, Дархан-Уул аймагт 38.96 хувийн ирцтэйгээр сонгуулийн ирц тааруу явагдаж байна.
Сонгуулийн дүнг электрон дэлгэцээр танилцуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн Ерөнхий хороо электрон дэлгэцээр танилцуулна.
Сонгуулийн санал хураалтын ажиллагаа 22.00 цагаас улс орон даяар зогсч, нийт 1983 хэсгийн хорооноос урьдчилсан дүн мэдээ Сонгуулийн ерөнхий хорооны серверт ирэх юм. Ирсэн мэдээг нийтэд дамжуулахаас өмнө ажиглагч нарт санал тоолох машины дүн мэдээг хувилан өгөх шаардлагатай. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хороонд байрлах электрон дэлгэцээр танилцуулах юм. Мөн энэ...
Ерөнхий сайд төрийн албан хаагчид руугаа дайрч, ард түмнээ талцуулахгүй байхыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс...
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.45 цагт ирж саналаа өгөв.
Саналаа өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн...
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Баянзүрх дүүргийн 1709 дүгээр санал авах байранд очиж, саналаа өглөө.
Тэрбээр санал өгснийхөө дараа “Монголын ард түмнээс шууд сонгогддог Ерөнхийлөгч гэдэг бол төрийн дээр сандайлсан намуудыг, улстөрчдийг хариуцлагатай, сахилга баттай байлгах ёстой тэргүүн юм. Монголын улс төрд өнөөдөр хариуцлага, сахилга бат хамгаас чухал байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө сахилга бат, хариуцлагыг чанд сахин хэрэгжүүлснээрээ улс төрд, нийгэмд хариуцлага...
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн 23-р сургуульд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө. Санал өгснийхөө дараа тэрбээр “Монголчууд төрийнхөө сонгуульд оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай.
Мориныхоо дэлийг засаж, шинэ дээлээ өмсөж сонгуульд саналаа өгөхөөр явж, төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Сонгогч иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна" гэлээ.
...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-11.9
°
C
-11.9
°
-11.9
°
79%
5kmh
40%
Дав
-14
°
Мяг
-11
°
Лха
-16
°
Пүр
-20
°
Баа
-16
°
- Advertisement -







































