1.1 C
Ulaanbaatar
Баасан, 10 сар 18, 2024

Улс төр

Гурван хүнд генерал цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралд хошууч генерал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Халзанхүүгийн Батбилэгт бригадын генерал, Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Наваансүрэнгийн Ганболдод бригадын генерал цол тус тус хүртээв. Цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардуулан өгөв.

УИХ-ын дарга М.Энхболдод Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон нийт...

Х.Баттулга: Монгол яллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-ын удирдлагууд нэр дэвшигч Х.Баттулгын хамт 01:10 цагийн үед мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Одоогоор саналын дүнгээ ирүүлээгүй 40 орчим хэсэг байна. СЕХ-ноос өгсөн дүн мэдээнээс үзвэл, тус намаас нэр дэвшигч Х.Баттулга нийт сонгогчдын 50.7 хувийн саналыг авснаар ялагч болсон...

Сонгуулийн ирц улсын хэмжээнд 60.41 хувьд хүрч, 1.199.840 сонгогч саналаа өгчээ

СЕХ-ноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг 00.15 цагт танилцууллаа. Аймаг, дүүргийн сонгуулийн хороод 21.30-22.00 цагийн хооронд хэсгийн хороодоос авсан урьдчилсан мэдээллээ СЕХ-нд ирүүлжээ. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 199 мянга 84 сонгогч санал өгч, ирц 60.41 хувьд хүрчээ. Энэ дээр гадаадын сонгогчдын саналын тоо нэмэгдэх юм. Гадаадад байгаа сонгогчдын сүүлчийн саналын хуудас маргааш 06.45-10.45 цагт...

Техникийн буюу гар тооллого явуулж баайна

Сонгуулийн Ерөнхий хорооны тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт дуусч, техникийн буюу гар тооллого явуулж эхэллээ. Уг тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголтын буюу сугалах аргаар сонгон техникийн тооллого хийлгэх ажил зохион байгуулахыг сум, дүүргийн сонгуулийн хороодод даалгасан байна. Ингэхдээ сонгуульд оролцсон нам, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан гараар...

Гадаад дахь иргэдийн саналыг тоолж байна

СЕХ гадаад улсад байгаа иргэдийн санал тоолж байна. Нийтдээ 17 улсад амьдарч байгаа иргэдийн сонгуулийн санал ирсэн байгаа аж. Зарим улсын сонгуулийн санал хараахан ирээгүй байгаа аж.

Санал хураалт өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хоёр дахь шатны санал хураалт Сонгуулийн хуулинд заасны дагуу 22.00 цагаар тасалбар боллоо. Дахин санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга,нар өрсөлдөв. Улсын хэмжээнд нийт 1983 санал авах байр ажиллаж, тэдгээрт 25 орчим мянган төрийн албан хаагч зохион байгуулалтад оролцлоо. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.9 сая сонгогч оролцох эрхээр хангагдсан бөгөөд нийслэлийн сонгогчдыг саналаа өгсөн эсэхийг баталгаажуулж хурууны бэхэн тэмдэглэгээ...

Ц.Элбэгдорж: Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.40 цагт ирж саналаа өгөв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Ард иргэддээ саналаа идэвхтэй...

Нэр дэвшигчид саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө. Энэ үеэр тэрбээр "Би Монгол Улсын иргэнийхээ хувьд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтад саналаа өглөө. Энэ сонгуульд нэлээд урт удаан хугацааны турш үргэлжиллээ. Анх удаа дахин сонгууль болж байна. Энэ хугацаанд иргэдийг талцуулж, "хар" пиар сурталчилгаа явуулж, хууль бус ажиллагаа их явагдлаа. Иймээс иргэд маань талцсан,...

СЕХ: Ирц улсын хэмжээнд 18.83 хувьтай байна

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагийн байдлаархи сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэлээ. 12:00 цагийн байдлаар сонгуулийн дахин санал хураалтын ирц 18.83 хувьтай байгаа ажээ. Харин аймгийн дүнгээр 17.33, нийслэлийн дүнгээр 20.6 хувьтай байна хэмээн СЕХ-оос мэдээллээ. Иргэдийн идэвх сайн байгаа ч анхан шатны санал хураалтын дүнтэй харьцуулахад хоёр хувиар бага байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн юм. Мөн гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийн санал ч анхан шатны санал...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
27%
3kmh
0%
Бям
2 °
Ням
1 °
Дав
-3 °
Мяг
2 °
Лха
3 °
- Advertisement -

Шинэ мэдээ