-11.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.45 цагт ирж саналаа өгөв. Саналаа өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн...

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Баянзүрх дүүргийн 1709 дүгээр санал авах байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр санал өгснийхөө дараа “Монголын ард түмнээс шууд сонгогддог Ерөнхийлөгч гэдэг бол төрийн дээр сандайлсан намуудыг, улстөрчдийг хариуцлагатай, сахилга баттай байлгах ёстой тэргүүн юм. Монголын улс төрд өнөөдөр хариуцлага, сахилга бат хамгаас чухал байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө сахилга бат, хариуцлагыг чанд сахин хэрэгжүүлснээрээ улс төрд, нийгэмд хариуцлага...

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн 23-р сургуульд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө. Санал өгснийхөө дараа тэрбээр “Монголчууд төрийнхөө сонгуульд оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Мориныхоо дэлийг засаж, шинэ дээлээ өмсөж сонгуульд саналаа өгөхөөр явж, төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Сонгогч иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна" гэлээ. ...

Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг хотын дарга уриаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. 1918 дугаар хэсэгт нийт 2837 иргэн санал өгнө. Өдрийн 12 цагийн байдлаар 489 сонгогч саналаа өгч, ирц 18.5 хувьтай байгааг тус хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Төмөрбаатар хэллээ. Хотын дарга С.Батболд “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20...

Улсын хэмжээнд сонгогчдын ирц 21.3 хувьтай байна

Сонгуулийн Eрөнхий хорооноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг 12.00 цагийн байдлаар танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд нийт 421464 сонгогч санал өгч ирц 21.3 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 178609 сонгогч буюу 19.6 хувь, орон нутагт 242855 сонгогч буюу 22.7 хувьд хүрчээ. Улсын хэмжээнд зарим хэсгийн хорооноос ирцийн мэдээ хараахан ирээгүй байгаа аж. Гэвч өнгөрсөн жил зохион байгуулсан УИХ-ын сонгуулийн ирцтэй харьцуулахад сонгогчдын идэвх харьцангуй сул, явц удаан...

Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 07:00 минутад албан ёсоор орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдөж буй. Тэдгээр гурван нэр дэвшигчийн төлөө нийт 1.978.298 иргэн 1983 санал авах байрт очиж, саналаа өгнө. Мөн 44700 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад “түр хасав” тэмдэглээтэй байгаа ба эдгээр иргэд өнөөдөр харьяа санал авах байрандаа амжиж очвол...

Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ "Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан" хэмээн мэдэгдэв. Тэрбээр цааш хэлэхдээ, "Сонгуулиар нийт 25 мянган төрийн албан хаагч ажиллах бөгөөд 1983 санал авах байр байгуулсан. Тоног төхөөрөмж, саналын хуудас бүгд хүргэгдсэн. Сонгогчдын нэрсийн жагсаалт бүрэн эцэслэгдсэн. "Түр хасав" тэмдэглэгээтэй 44 мянга гаруй иргэн байна. Өнөөдрийн байдлаар гадны 30 ажиглагч ирээд байгаа бөгөөд олон улсын...

Нийслэлд 936 мянган сонгогч санал өгнө

Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн есөн дүүрэгт нийт 403 сонгуулийн санал авах хэсэг байгуулжээ. Сонгуулийн хэсгүүдийг төрийн өмчийн сургууль цэцэрлэг хорооны байруудад байгуулсан байна. Хувийн өмчийн 28 байрыг түрээслэн 20 орчим сая төгрөг зарцуулсан гэнэ. Сонгуулиар нийслэлд 4077 төрийн албан хаагч ажиллана. Нийслэлд нийт 936 мянган сонгогч санал өгөх юм байна.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байна

Сонгуулийн санал авах хэсгийн хороод өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байна. Улсын хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр 28045 сонгогч хүсэлт гаргажээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан; байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон; батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч...

"Ерөнхийлөгчийн зарлигаар Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэхийг хориглолоо"

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцав. -Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргасан байна. Энэ зарлигийн ач холбогдол, зарлиг гаргах болсон шалтгаан юу вэ? - Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсныг бүгдээрээ мэдэж байгаа. Шинэ Үндсэн хуультай болсноор Ардчилсан ёс,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
72%
0kmh
0%
Ням
-1 °
Дав
-2 °
Мяг
1 °
Лха
1 °
Пүр
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ