-3.7 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Улс төр

Элчин сайд Л.Пүрэвсүрэнг байнгын төлөөлөгчөөр томилов

Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр томилов. Түүнийг томилсон тухай шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан бөгөөд өмнө нь Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан В.Пүрэвдоржийг мөн эргүүлэн татлаа. Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн нь УИХ-ын чуулганы өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин...

Хөрш орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган өчигдөр Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн өдөр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Н.С.Катырин, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хөрш гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Хоёр хөрштэйгээ сайн...

Хоёр тэрбум юанийн тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм. Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэв. Энэ чиглэлээр холбогдох төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...

УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гарлаа

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гарын үсэг зуржээ. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган зургаадугаар сарын 14-нөөс 28-ны өдрийг дуустал хугацаанд завсарлах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах...

Он гарсаар 16400 иргэн түр болон байнгын ажилтай болсон

УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт тус байнгын хорооны гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар санал солилцов. Хэлэлцүүлгийг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлсэн бөгөөд тус байнгын хорооноос өмнө нь хоёр удаа хэлэлцүүлэг хийж,...

Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрээр уг хуралдаанд оролцон үг хэлэхдээ “ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсч өндийж...

УИХ-ын чуулган лхагва гарагаас түр завсарлана

УИХ-ын Хврын чуулганыг энэ лхагва гарагаас эхлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуустал түр завсарлуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль тохиож буйтай холбогдуулан УИХ-ын Хаврын чуулганыг энэ сарын 14-нөөс эхлэн хоёр долоон хоногийн хугацаатай түр завсарлуулах болжээ. Хэдийгээр хуульд сонгуультай холбогдуулан чуулганыг завсарлуулах тухай тодорхой заалт байдаггүй ч сонгууль угтан завсарлага авдаг уламжлал тогтоод байгаа юм.

Цементийн импортыг орлох үйлдвэр ашиглалтад орлоо

МАК /Монголын алт/ компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК-Евро цемент” үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Жилд хоёр сая тонноос илүү цемент хэрэглэж байгаа энэ үед импортыг орлож, дэлхийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах энэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо. Тэрээр Монгол Улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, бүтээн байгуулах аж ахуйн нэгж, иргэдээ Засгийн газар байнга дэмжиж, үргэлж тэдний талд зогсоно гэж хэллээ....

Ерөнхийлөгч “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Бүгд Найрамдах Казахстан Улс нь Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос Дэлхийн Экспо үзэсгэлэн зохион байгуулах эрхийг 2012 онд авсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 2014 онд Монгол Улсыг тус үзэсгэлэнд оролцохыг урьжээ. Уг үзэсгэлэн “Ирээдүйн...

“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан татварыг тэглэж, татварыг буцаан олгоно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо.  Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс эхлэн дагаж мөрдөх юм. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-3.7 ° C
-3.7 °
-3.7 °
33%
1.4kmh
33%
Бям
2 °
Ням
-1 °
Дав
-3 °
Мяг
1 °
Лха
2 °
- Advertisement -

Шинэ мэдээ