Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа
Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан НЗДТГ-ын Цэргийн штабаас “Оюутан цэрэг - 10 жил” өдөрлөгийг Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх олон талт арга хэмжээний үеэр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монгол цэргийн музейн үзмэр, урлагийн тоглолтыг толилуулсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун бүсийн Онцгой байдлын газарт ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Баруун бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзав.
Тус газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт албаны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.
Бие бүрэлдэхүүн оны эхний дөрвөн сарын байдлаар 10 хүний амь нас, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн 560 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад...
Х.Нямбаатар: Хот дотроо хурдны зам барих бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүлнэ
Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт 16 мянган автомашин зорчдог. Энэ асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотын зүгээс шинээр авто зам, гүүр барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэгэн жишээ бол өнөөдөр ашиглалтад ороод буй Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрэн байгууламж юм. Өнөөдөр 14:00 цагаас зорчих хөдөлгөөнийг нээсэн тус авто зам, гүүрэн байгууламж дээр Ерөнхий сайд...
Х.Нямбаатар: Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.
2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ.
Энэ талаар...
Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна
Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн болон холбогдох албаныхан ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 48 ААНБ-ын нийт 2355 ажилтан 776 машин техниктэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, замыг цэвэрлэж байна.
УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэлийн есөн дүүргийн зам талбайн арчилгаа үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад...
Хог хаягдлыг дахин боловсруулах, ангилах байгууламж бий болгож, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-ийн Дэд захирал Сяо Вэнийг хүлээн авч уулзлаа.
Тус компанийн төлөөллүүд эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр судалгаа хийнэ. Тодруулбал, тус компанийн төлөөллүүд Морингийн даваа, Нарангийн энгэр дэх...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
71%
1kmh
0%
Бям
-13
°
Ням
-18
°
Дав
-14
°
Мяг
-11
°
Лха
-14
°
- Advertisement -


































