Саяхан буюу өнгөрсөн оны долдугаар сард "Мэргэжлийн" гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаж шинэхэн сайдууд тамга тэмдэг, баримт бичгээ хүлээж авч байсан. Тухайн үед тамга хүлээлцэх явцад нэгэн анхаарал татмаар зүйл байсан нь сайд асан С.Эрдэнийн тамганы хайрцаг байсан. Бусад яамдын тамга модон хайрцаганд улсын билэг тэмдэг бүхий дүрслэл хээ хуартай байсан бол сайд асан С.Эрдэнийн тамганы хайрцаг бусдаас нэг л өвөрмөц байв. Түүний тамганы хайрцаг шилэн бөгөөд мөнгөлөг төмөр оруулгатай энгийн хүний нүдээр харвал эмэгтэйчүүдийн хэрэглэдэг үнэт эдлэлийн хайрцаг мэт харагдсан юм. Түүний тамганы хайрцагны зураг сошиал ертөнцөд олны анхаарлыг ихээр татаж байв. Тэгвэл шинэ сайд маань өнөөдөр аль хэдийн сайд асан болж шинэхэн сайд С.Чинзоригт тамга тэмдэг, баримт бичгээ хүлгэн өглөө. Сайд асан Н.Номтойбаяр салбартаа оцойж овоотол ажил хийж амжаагүй ч өнөөх алдарт гоёмсог чамин тамганы хайрцагаа солиод амжуулжээ.
Comments are closed.
Harin surhii ajil hh gj oroldson gj oilgoson shuu
Юм үзээгүй хүүр вэ?хайрцагаар н яахнав баян новш чинь.
С.Эрдэнэ чинь харин үйлдлээрээ хүн доромжилсныг ойлгох тэнхэлгүй малнууд. Номтойбаяр чинь харин тамгыг зөв хайрцагтай болгосон байна.
Төрийн тамгыг ийм тэнэг хайрцаганд хийсэн С.Эрдэнэ тэнэг