-6.9 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Спорт

Монголын гурван бүсгүй Чебоксарт түрүүллээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн энэ сарын 4-5-нд ОХУ-ын Чуваш улсын нийслэл Чебоксарт болж, манай гурван бөх аваргын алтан медаль хүртлээ. Энэхүү дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны 143 тамирчин 8 жинд хүч, ур чадвараа сорин өрсөлдөв. Энэ оны сүүлийн энэхүү тэмцээнд манай улсын 18 тамирчин хүч үзсэнээс 55 кг-д ОУХМ Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг,...

М.Анхцэцэг хүндийн өргөлтийн ДАШТ-ээс Монгол Улсын анхны медалийг хүртлээ

АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохион байгуулж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтийн төрөлд 107 кг өргөсөн амжилтаар Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анхны ДАШТ-ий медальт бөхөөр тодорлоо. Харин М.Анхцэцэгийн гэмтэл бүрэн эдгээгүй байснаас тэмцээний үеэр гэмтэл сэдэрсэн тул дасгалжуулагчийн Ц.Хосбаярын шийдвэрээр түлхэлттэй өргөлтийн тэмцээнээс нэрийг нь татсан байна.

Э.Содномпилжээ Мехикогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Мехико хотноо болж буй пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ 235 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн бол Укрианы тамирчин Крюков Антон 235 кг-аар хүрэл медалийн эзэн болжээ. “Рио 2016” паралимпийн наадамд 86 кг-д өрсөлдөн хүрэл медаль хүртэж байсан Э.Содномпилжээ энэ жилээс жин өгсөн 107 кг-д хүчээ үзэж байгаа юм. Пара паэурлифтингийн ДАШТ Мексик...

О.Ууганбаатар Токиогоос алтан медаль хүртсэн анхны эрэгтэй жүдоч боллоо

Жүдо бөхийн бага ДАШТ хэмээгддэг “Токио Их дуулга-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдсөн О.Ууганбаатар Монголын эрэгтэй жүдочдоос анх удаагаа тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр чансаа өндөр Токиогийн Их дуулга-д түрүүлсэн Монголын хоёр дахь жүдоч болж байгаа бөгөөд Дэлхийн аварга М.Уранцэцэг анхны алтан медальтан болж байсан юм. О.Ууганбаатар алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Ли Сүнхотой барилдаж цэвэр яллаа. ОУХМ О.Уугабаатар хагас шигшээд ОУХМ Н.Дагвасүрэнтэй учраа...

Чөлөөтийнхөн дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Чебоксар хотноо энэ сарын 1-2-нд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч ур чадвараа сорьсон Монгол Улсын шигшээ баг хүрэл медалийн эзэд болов. Энэ жилийн ДЦАШТ-ий А хэсэгт Япон, ОХУ, АНУ, Швед, В хэсэгт Азербайжан, Монгол, БНХАУ, Укрианы багууд багтсан юм. Энэхүү 16 дахь удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн бөгөөд манай улсын баг Азербайжан, Украин, АНУ-ын багийг хожиж, БНХАУ-ын багт...

М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн чансаа өндөр Токиогийн Их дуулга тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид хоёр мөнгөн медаль хүртээд байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д хүчээ сорьсон дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр алтан медалийн төлөө дэлхийн аварга Японы Ами Кондотой барилдаж нэмэлт цагт даралтаар цэвэр ялагдлаа. М.Уранцэцэгийн хувьд Токиогийн Их дуулгаас 2013 онд мөнгө, 2016, 2017 онд дараалан мөнгөн медаль хүртэж байгаа юм. Токиогийн Их дуулга...

Хүндийн өргөлтийн ДАШТ-д манай гурван тамирчин оролцож байна

АНУ-ын Анахайм хотноо өчигдөр хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, манай гурван эмэгтэй тамирчин хүчээ сорьж байна. Тус тэмцээнд 68 орны эрэгтэй 185, эмэгтэй 143 нийт 328 тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 2014 оны ДАШТ-д IX, 2015 оны ДАШТ-д VII байр эзэлсэн М.Анхцэцэг, 63 кг-д залуу тамирчин Г.Анужин,...

Ёкозуна Харумафүжи нутаг нэгт залуу бөхөө ийм болтол зодсон...

Нутаг нэгт Монгол сүмочийг / Таканойва Баасандорж / зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон Ёкозуна Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, зодог тайлахаар шийдсэн байна. Тодруулбал, Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээрзодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө /2017.11.29/ мэдэгдсэн байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөн байна. Олон мянган жилийн түүхтэй спортын оргил цолонд гарсан хүн алдаа гаргах эрхгүй. Нэг талаар хэдийгээр...

М.Намуун ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Монголын боксын спортын хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар дэлхийд алдартай. Одоогоор манай ширэн бээлийтнүүд олимпоос зургаа (нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл), насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ес (нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл) медаль хүртээд байгаа нь үүний илрэл болов уу. Гэхдээ манай тамирчид өсвөр үе, залуучуудын ангиллын томоохон тэмцээнд төдийлөн өндөр амжилт гаргаж чаддаггүй гэмтэй. Тэртээ 2004 онд залуучуудын ДАШТ-ээс анх Э.Энхзориг хүрэл медаль...

Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын 15 дахь өдрийн хамгийн сүүлийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Гойэдотой хүч үзэн барилдаж давснаар 14 дэх даваагаа авч башёг итгэл төгс тэргүүллээ. Японы Кюүшюү арлын Фүкүока хотноо болсон Кюүшюү башё буюу 2017 оны хамгийн сүүлийн башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү 14 даваа, нэг унаатай өрсөлдөгчдөөсөө гурван давааны илүүтэй хол тасархай...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-6.9 ° C
-6.9 °
-6.9 °
79%
1kmh
0%
Мяг
14 °
Лха
17 °
Пүр
19 °
Баа
15 °
Бям
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ