Прага хотноо болсон жүдо бөхийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам түрүүлж, Бишрэлтийн Хорлоодой мөнгөн мeдаль хүртжээ.
Чeх улсын нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас 6 жүдоч хүч, ур чадвараа сорьсон байна. Тус тэмцээн 11 орны 175 жүдоч оролцсон юм.
Л.Сосорбарам эхний тойрогт хийлж, Франц, Герман, Азербайжаны бөхчүүдийг дараалан ялсан бол Б.Хорлоодой Румын, Франц, Хятадын бөхчүүдийг тус тус ялсан байна. Манай хоёр бөхийн барилдаанд Л.Сосорбарам өрсөлдөгчөө цэвэр ялж алтан медалийн болзол хангажээ.