-6.9 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Спорт

Г.Ариунбаатарт талархал илэрхийлэв

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатарыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв. Г.Ариунбаатар нь BBC агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the world-2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон юм. Тус уралдаанаас Г.Ариунбаатар гурван цом хүртэж, шилдэг таван дуучны нэгээр шалгарчээ. Тэрбээр тус тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Энэхүү уралдаанд тэрбээр...

“Playtime” наадмын урьдчилсан үдэшлэг болно

Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам “Playtime” долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл уг наадмын урьдчилсан үдэшлэг буюу “Playtime 2017 Pre-Party Нааглихац” энэ сарын 23-ны өдөр “Club Temple”-д болох гэж байна. Энэ үеэр наадмын гурван өдрийн “Early Bird” 50 мянган төгрөгийн тасалбарыг 40 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Арга хэмжээ оройн 22.00 цагт эхлэх бөгөөд тасалбарын үнэ 10 мянган...

Г.Ариунбаатарт цагдаагийн хошууч цол олголоо

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо. Монгол Улсынхаа, монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ. Тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж,...

“Монголын сайхан орон” киноны хөгжмийг Монголын талд хүлээлгэн өглөө

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны хөгжмийн зохиолыг Монголын талд өнөөдөр хүлээлгэн өглөө. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны хөгжмийн зохиол буюу аяыг 1961 онд алдарт Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн бөгөөд анхны партитур нь манай урлагийн сан хөмрөгт хадгалагдаж үлдээгүй байна. Тиймээс Дефа кино үйлдвэрийн архивт хадгалагдаж байгаа...

“The Song Prize” төрөлд гавьяат жүжигчин Г. Ариунбаатар тэргүүллээ

ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Г. Ариунбаатар тэргүүлжээ. Тэрбээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Шаравын уран бүтээлүүдийн дээжээс хүргэсэн байна. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай...

Дэлхийн сонгодог дуучдын чансааг шалгадаг уралдаанд Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар тунаж үлджээ

Дэлхийн дуурийн дуучдын чансааг шалгадаг “BBC Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шалгаруулалт Их Британийн Кардифф хотноо энэ сарын 11-18-нд үргэлжилж байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англи, Норвеги, Турк, БНСУ, Өмнөд Африк, Шотланд, Украин, Бельги, Австрали зэрэг орны дуурийн дуучид өрсөлдөж байгаа юм. “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү уралдааны шилдэг 20-д МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар,...

“Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт болно

Монгол Улсын Симфони найрал хөгжмийг үндэслэгч, ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд буюу түүний төрсөн өдрөөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Ц.Намсрайжав Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. Арван настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан...

"Сарны цом 2017"-д бүжгийн спортын шилдгүүд өрсөлдөнө

Монголын бүжгийн спортын холбоо, бүжгийн спортын “Moon dance” клубээс жил бүр зохион байгуулдаг "Сарны цом 2017” бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн маргааш Буянт-Ухаа цогцолборт болно. “Тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг хамтлагууд нэг дор цугларч өрсөлддөг, хамгийн өргөн цар хүрээг хамарсан бүжгийн спортын тэмцээн юм” хэмээн зохион байгуулагчид онцолж байна. Энэхүү тэмцээн хүүхэд, өсвөр нас, залуучууд, насанд хүрэгчид, байгууллага гэсэн ангиллаар болох юм. Тэмцээн хүүхдийн...

Реппер Gee шилдэг татвар төлөгч болжээ

Сангийн яамын нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өчигдөр, өнөөдөр болж байгаа билээ. Өчигдөр тус өдөрлөгийн үеэр шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулав. Реппер Gee Нийслэлийн шилдэг татвар төлөгч болов. Тэрбэр “Миний төлсөн татвар Монгол улсын хөгжилд жижигхэн ч гэсэн хувь нэмэр болж байгаа болов уу гэж найдаж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд ажлын амжилт өсөж ашиг орлого нэмэгдэхийн хэрээр татвараа ч ахиу төлсөн байна” хэмээлээ.

Жүжигчин Г.Нарансолонго амаржиж, охинтой болжээ

Хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар бүл нэмж, гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Жүжигчин Г.Нарансолонго өчигдөр /2017.06.04/ амаржсан байна. Залуу хосууд нэг хүү, нэг охинтой. Ийнхүү хоёр дахь охиноо өлгийдөн авчээ.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-6.9 ° C
-6.9 °
-6.9 °
79%
1kmh
0%
Мяг
14 °
Лха
17 °
Пүр
19 °
Баа
15 °
Бям
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ