Улаанбаатар хотод нэвтрээд буцаж гараагүй хөдөө орон нутгийн дугаартай 49.3 мянган автомашин байна
Энэ оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэлийн товчоодоор нийт 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705,968 тээврийн хэрэгсэл гарсан байна. Үүнээс Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгсэл 867 мянга, хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл 182.7 мянга нэвтэрсэн бол Улаанбаатар хотын дугаартай 572,791, хөдөө орон нутгийн дугаартай 133,177 тээврийн хэрэгсэл хотоос гарчээ.
Харин нийслэлийн товчоодоор буцаж гараагүй хөдөө...
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн үүрэг гүйцэтгэлтэй танилцаж, эрэлч нохойн үзүүлбэрийг сонирхууллаа
БНФУ-ын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ хүрээнд Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах...
"Рутан" ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сард эхлүүлсэн. Дээрх ажлыг гүйцэтгэгчээр "Рутан" ХХК ажиллаж байна. Дулааны шугамын ажлыг Улсын драмын театрын урд талбайгаас Монгол Улсын боловсролын их сургуулийн баруун талын зам хүртэл 950 метр талбайд хийнэ.
Өнөөдрийн байдлаар дулааны шугамын ажил...
Улаанбаатар орчмоор үүлэрхэг нойтон цас орно
Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир...
Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн...
НҮБ-тай хамтран Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин төлөөлөгчид талархал илэрхийлэн “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр...
Нисдэг тэрэгтэй өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуультай танилцлаа
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болсон өндрөөс аврах ажиллагааны хамтарсан дадлага сургуультай танилцлаа.
Сургалтад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах ангийн алба...
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас судалгаа явуулахыг даалгасан Японы нүүрсэн хилийн байгууллагын зөвлөх багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, судалгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд...
Гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээллийг хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 51 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 49.0 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 129 дуудлага хүлээн...
Халтиргаа, гулгаатай үед өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтыг хийсэн юм. 10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг илрүүлэв. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир цас орсон үед зайлшгүй...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-0.9
°
C
-0.9
°
-0.9
°
40%
3kmh
0%
Ням
-13
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-7
°
Пүр
-8
°
- Advertisement -