Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна.Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана.
Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22000, жилд 190000...
"Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг шинэчилнэ
СБД-ийн I хороо, Элчингийн гудамж буюу "Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, тэмдэг тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна
Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын...
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлвийг гаргажээ.
Энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтрэхийг ЦУОШГ анхаарууллаа.
2024 оны 9 дүгээр сарын 9-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Хур тунадас:
Есдүгээр сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно
Есдүгээр сарын 21-ний бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно.
Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалахаар энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэдэг аж.
Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 7.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
Д.Сүхбаатарын гудамж,Их сургуулийн гудамж,Сөүлийн гудамж,Партизаны...
Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина
Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчлэх ажил энэ сарын 15-нд дуусна. Үргэлжлүүлэн нийслэлийн Замын хөгжлийн газраас уг байршилд 1.6 км авто зам барих юм.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү "Уг шугамын өргөтгөл...
“Еcomobility” аян үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аяныг эхлүүлсэн. Авто машинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй зэрэг нь нийлээд сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр...
“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон явган хүний зам шинээр барина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар "Мангасын ам" гэгддэг хэсэгт ажиллалаа.
“Мангасын ам” гэх энэ газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ААНБ-ууд газар авч, орон сууц барьсны улмаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлт хийх боломжгүй болжээ. Иймээс иргэдийн...
Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг:
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, телевиз, радиогийн сэтгүүлч Цэндийн Сүхбаатар,
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
52%
5kmh
75%
Мяг
-13
°
Лха
-9
°
Пүр
-5
°
Баа
-7
°
Бям
-13
°
- Advertisement -