-13.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 25, 2024

Нийгэм

ЭХЭМҮТ-ийн хойд авто замыг хааж, шинэчилнэ

Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас  9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Улаанбаатараас Эрдэнэт хүртэл тавих замын эхний 10 км-ийг барьж эхэллээ

Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн чиглэлийн 92.28 км хатуу хучилттай авто замын эхний 10 км-ийг тавьж эхэллээ. Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 380 км бөгөөд дээрх шинэ маршрутаар 100 км багасаж 280 км зорчих боломжтой болох юм. Энэ нь Улаанбаатраас Эрдэнэт, Хөвсгөл, Булган зэрэг баруун аймаг руу зорчиход цаг хугацаа хэмнэхээс гадна шатахуун, эдийн засагт ч хэмнэлттэй байхаар төлөвлөжээ. Нийт 105.34 тэрбум төгрөгийн өртгөөр босох тус замыг...

Нийтийн тээврээр зорчигчдын тоо өмнөх оны үеэс 13 хувиар өссөн байна

Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн 109 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулж эхэлсэн. Ингэснээр 126 чиглэлд өдөрт дунджаар 1200 орчим автобус үйлчилж байгаа юм. Өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлснээр зорчигчдын тоо 2023 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар, өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 9,5 хувиар өссөн байна.

Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажиллагааны үе шат, дараагийн зорилтууд

Эх орны хойморьт орших “хөх сувд” Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг татан гаргах ажиллагааг 2020 оноос хойш дөрвөн жилийн турш явуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт бүрэн дууслаа.  Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд болсон ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, тус ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн нийт бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлэв.

Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлагын байдал сайн байна

Зуншлагын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд буюу Архангай, Төв, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар сайн. Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт буюу 20 гаруй хувьд дунд байна. Энэ арав хоногт агаарын температур...

Төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан, албан хаагч ажилчдын автобусаар зорчино

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төрийн албан хаагчдад хоол,...

Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нд нээнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна. Тэгвэл тус бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа нүхэн...

Гамшгаас сэргийлэх чиглэлээр хамтарсан тушаал гаргаж, бүх шатны боловсролын байгууллагуудад хэрэгжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нартай уулзаж, гамшгаас сэргийлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгуулагуудад хэрэгжүүлж байгаа “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт хийх, цаг үеийн шаардлагад нийцүүлэн илүү боловсронгуй болгох талаахр хэлэлцэж, талуудын оролцоог жигд хангах асуудлаар хамтарсан тушаал гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.  Шадар сайд...

Ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна

 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хойд хэсгээр бороо, уулаараа хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна.  Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг бусдадаа дамжуулах, түгээх, сэрэмжлэх, Хол, ойрын замд...

Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа

Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг  татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон  экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-13.9 ° C
-13.9 °
-13.9 °
61%
3kmh
75%
Мяг
-13 °
Лха
-9 °
Пүр
-5 °
Баа
-7 °
Бям
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ