-18.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 25, 2024

Нийгэм

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж байсан зөрчлийг арилгууллаа

Нийслэлийн Байгаль орчны газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж буй  зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар...

32-ын тойргоос Хайлаастын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээнэ

Чингэлтэйн өргөн чөлөө буюу 32-ын тойргоос Хайлаастын уулзвар хүртэлх авто замыг 2009 оноос хойш засаж, шинэчлээгүй. Үүний улмаас нүхэн эвдрэл ихээр үүсэж, ашиглалтын нөхцөл алдагдсан байсан юм. Тус авто замыг шинэчлэх ажлыг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд 27-ны өдрөөс хөдөлгөөнийг хааж, хучилтын ажлыг гүйцэтгэж байна. Нэг км урттай, 14-16 метрийн өргөнтэй дөрвөн эгнээтэй тус авто замыг шинэчлэх ажил 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд...

Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад  Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа. Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах...

16 дугаар сургууль орчмын авто замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна

СБД-ийн 16 дугаар хороо, 16 дугаар сургууль орчмын авто замыг 8 дугаар сарын 29-ний өдрийн 07:00 цагаас 9 дүгээр сарын 1-ний өдрийн 05:00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Австри, Вьетнам, Казахстан, Куба зэрэг 17 улсын их, дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн...

Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцооллоо. Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу...

Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

БГД-ийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг 8 дугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас 9 дүгээр сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг...

Ирэх сард хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх есдүгээр сард агаарын дундаж температур нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3 нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-4 нд төв болон зүүн аймгуудын нутгаар...

Хувийн болон улсын сургуулийн нийт 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган...

Халхын голын байлдааны ахмад дайчин Ц.Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо

Энэ өдрүүдэд Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой тохиож байна. “Суман дундуур гүйж явлаа” хэмээн дурсах Ц.Чимэдцэрэн гуай өдгөө 100 гаруй нас зооглож байна. Ялалтын ойн баярын хамгийн хүндтэй зочин тэр бээр Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон 14-18 насны 16 охины нэг. Чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин юм. Ц.Чимэдцэрэн гуай...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
78%
2kmh
75%
Мяг
-13 °
Лха
-8 °
Пүр
-5 °
Баа
-5 °
Бям
-9 °
- Advertisement -

Шинэ мэдээ