-15.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 14, 2025

Нийгэм

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд 2018 оны нийслэлийн төсвийн төслийг өргөн барилаа. С.Амарсайхан хэлэхдээ энэ сарын 24-нд НИТХ-ын 12-р ээлжит хуралдаан болно. Энэ хурлаар нийслэлийн төсвийн төслийн асуудлыг хэлэлцэх болно. https://www.youtube.com/watch?v=qfS955ibW7U

“Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөн амжилттай боллоо

ХХААХҮЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл” зөвлөгөөнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл ТББ-тай хамтран 2017 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд хөдөө орон нутаг, нийслэлийн 9 дүүргээс оёдлын үйлдвэрлэл эрхлэгч 1500 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөгчид, төрийн байгууллагын хэрэглэгч, худалдан авагчид оролцлоо. Зөвлөгөөнөөр...

ЗЦА-ны даргаар хурандаа Д.Амарсайханыг томилжээ

ЦЕГ-ын ээлжит томилгоо үргэлжилж байна. Замын цагдаагийн албаны даргаар цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг томилов. Тэрбээр өмнө нь Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт хариуцсан дэд дарга, ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын даргаар ажиллаж байв. Энэ томилгоогоор өмнөх дарга Б.Даваазулыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

НИТХ есөн Тэргүүлэгчээ батламжлав

Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн Тэргүүлэгчийг батламжиллаа. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж томиллоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэж буй юм. Ийнхүү НИТХ-ын хуралдаан түр завсарлаад 15.00 цагт үргэлжилж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай болон нийслэлийн удирдлагуудын агаар, орчны...

Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо

БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр...

Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр...

Төв цэвэрлэхийг лагийн цэвэрлэхэд  10 тэрбумыг зарцуулна

Төв цэвэрлэх байгууламжийн лагийн цэвэрлэх үнэргүйжүүлэх ажлын хүрээнд 2020 он хүртэл 35 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2018 онд арван тэрбум төгрөгийг тусгаад байна. Харин Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад 294 сая ам.доллар шаардлагатай гэх тооцоо гараад байгаа аж. Одоогоор энэ мөнгийг ямар эх үүсвэрээс олох тухай яриа хэлэлцээр үргэлжилж байгааг Сангийн сайд дуулгаж байна.

Харүмафүжи Д.Бямбадорж “Би гаргасан үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна”

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё эхлээд удаагүй байхад зүүн жигүүрийг манлайлан барилдах болсон 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой холбоотой таагүй мэдээллийг Японы хэвлэлүүд цацав. Тэрбээр нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийн толгойд шар айрагны шилээр цохиж гэмтээсэн хэрэг өдүүлжээ. Тойргийн барилдааны дараа дэвжээнийхээ болон өөр дэвжээний залуу бөхчүүдтэй наргиж байхад нь А.Баасандоржийн үйлдэл Д.Бямбадоржид таалагдаагүй учир ийн авирласан тухай тэнд бичжээ. Энэ сард маэгаширагийн наймдугаарт эрэмбэлэгдсэн Таканоива...

“Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнгээс

Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейг 2012 оны намар нээсэн бөгөөд Археологийн тэнхмийн судлаач, профессор багш нарын нийт 15 жилийн турш хэрэгжүүлсэн суурь судалгааны ажлын үр дүнд илэрсэн түүх, соёл, археологийн дурсгалуудаар сан хөмрөгөө байнга баяжуулсаар иржээ. “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнд 6000-3000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн түүхэнд холбогдох чулуун зуулга иртэй ясан хутга, хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох “Чемурчекийн соёл”-ын чулуун аягууд, “Мөнххайрханы...

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:  Маргааш буюу энэ сарын 16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
72%
0kmh
40%
Дав
-10 °
Мяг
-11 °
Лха
-6 °
Пүр
-8 °
Баа
-20 °
- Advertisement -

Шинэ мэдээ