ХХААХҮ-ийн салбарын мэргэжилтнүүд гоц халдварт өвчний үед хэрхэн ажиллах сургалтад хамрагдав
Зүүн бүсийн ХХААГ, Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт зөвлөгөөнд Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 200 гаруй мэргэжилтнүүд оролцов. Сургалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцож, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,...
Зүүн бүсийн ХХААХҮ-ийн салбарын анхан дунд шатны мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар салбарын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮ-ийн салбарт ажиллаж буй анхан дунд шатны мэргэжилтнүүдэд хүргэх,ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор 21 аймгийг бүсчлэн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Зүүн бүсийн аймгуудын ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адрага суманд /2017.08.11/ эхэллээ. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн Дэд сайд...
"Иргэн төсөл" нийслэлийн 70 сургуульд хэрэгжинэ
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар "Манлайлагчид Ардчилалд хувь нэмрээ оруулна" буюу "Lead Mongolia" хөтөлбөрийн захирал Адам Лэклэйр тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Тус хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр "World learning", "Иргэний боловсролын төв", АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа аж. "Lead Mongolia" хөтөлбөрийн III бүрэлдэхүүн хэсгийг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөрийн III бүрэлдэхүүний зорилго нь монголд...
92, 119 дүгээр сургуулиуд "Ухаалаг анги"-тай боллоо
Монгол Улсын БСШУСЯ, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн "Ухаалаг анги"-н нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2017.08.10/ боллоо. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Энх-Амгалан, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху нарын холбогдох албаны хүмүүс байлцав. Хамтын ажиллагааны хүрээнд 2002 оноос өнөөг хүртэл нийт 300 гаруй...
Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд болно
Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо нь 2017 оны 9 дүгээр сарын 26- 30-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөх хотод Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон хамтран зохион байгуулж байна. Хоёр талын ажлын хэсэг өнөөдөр /2017.08.10/ өдөр Улаанбаатар хотноо хуралдлаа. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн “ 2015 онд зохион байгууллагдсан Монгол-Хятадын экспод манай улсаас 500 гаруй аж...
Вьетнам улс руу гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортлоно
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссийн 16 дугаар хуралдаан 8-р сарын 8,9,10 өдөр үргэлжлэн, протоколд гарын үсэг зурах ёслолоор өнөөдөр /2017.08.10/ өндөрлөлөө. Монголын талыг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, ЗГХК-ийн монголын хэсгийн дарга П.Сэргэлэн тэргүүлж, ХХААХҮЯ, ГХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, БХБЯ-ны болон албаны бусад төлөөлөгчид оролцов. Вьетнамын талыг Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, ЗГХК-ийн...
Биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийн багц цагийг нэмэгдүүллээ
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг ОБЕГ-аас БСШУСЯ-нд хүргүүлсэн юм. Тэгвэл БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас...
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр /2017.08.08/ "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Арга хэмжээний үеэр МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, "Зохиомж" дээд сургуулийн төлөөллүүд байлцаж, хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэйгээ уулзалт зохион байгуулсан юм. Тус хөтөлбөр дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардаж, тангарагаа өргөсөн...
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг заавал судлах хичээлийн хөтөлбөрт орууллаа
БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт орууллаа.
ОБЕГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүн бүрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилгоор сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний төслийг мэргэжилтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдийн багийн оролцоотой цогц байдлаар...
Налайх дүүрэгт хөл хорио тогтоожээ
Нийслэлийн Налайх дүүрэгт малын гоц халдварт хорт салт халуурал өвчин гарчээ. Тус дүүргийн гуравдугаар хорооны Баянбүрд гэдэг газар өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөр үхрийн хорт салт халуурлын тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоогоод 13 хонож байгаа ажээ.
Уг малын гоц халдварт өвчний талаар Налайх дүүргийн Мал эмнэлэг, үржлийн мал эмнэлгийн малын их эмч Г.Хүдэрчулуун мэдээлэхдээ “Малын гоц халдварт хорт салт...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
71%
4kmh
40%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -











































