"Оюутан цэрэг" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр /2017.08.08/ "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Арга хэмжээний үеэр МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, "Зохиомж" дээд сургуулийн төлөөллүүд байлцаж, хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэйгээ уулзалт зохион байгуулсан юм. Тус хөтөлбөр дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардаж, тангарагаа өргөсөн...
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг заавал судлах хичээлийн хөтөлбөрт орууллаа
БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт орууллаа.
ОБЕГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүн бүрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилгоор сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний төслийг мэргэжилтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдийн багийн оролцоотой цогц байдлаар...
Налайх дүүрэгт хөл хорио тогтоожээ
Нийслэлийн Налайх дүүрэгт малын гоц халдварт хорт салт халуурал өвчин гарчээ. Тус дүүргийн гуравдугаар хорооны Баянбүрд гэдэг газар өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөр үхрийн хорт салт халуурлын тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоогоод 13 хонож байгаа ажээ.
Уг малын гоц халдварт өвчний талаар Налайх дүүргийн Мал эмнэлэг, үржлийн мал эмнэлгийн малын их эмч Г.Хүдэрчулуун мэдээлэхдээ “Малын гоц халдварт хорт салт...
Монголоос 200 тонн ямааны мах Вьетнам улс руу нийлүүлэхээр боллоо
Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан өнөөдөр /2017.08.08/ Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Кыонг нар даргалж оролцов. Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж,...
Цэцэрлэгийн нэмэлт бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэгчдийг цахимаар бүртгэдэг болсон. Энэ бүртгэл дуусахад 16 хоног үлдээд байна. Цэцэрлэгт шинээр орох 39250 хүүхэд буйгаас 17462 нь буюу 44 хувь нь цахимаар бүртгүүлжээ. Мөн энэ сарын 10-наас нэгдсэн журмаар цэцэрлэг дээр нь багш ажилтнууд нэмэлт бүртгэл хийх аж.
Цэцэрлэгийн онцлог, ачааллыг харгалзаж зорилтот бүлгийн хүүхдүүдийг 20 хүртэл хувиар тооцон, нэмж элсүүлэх боломжтой. Эл элсэлтийг энэ сарын 21-24-нд уламжлалт аргаар...
Ч.Саранзаяа:Би мөнгөний төлөө явсан бол Д.Гантулгаас мөнгө аваад, алга болох байсан
УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн явц, АТГ-аас гаргасан шийдвэрийн талаар Хүний эрхийн хуульч М.Ичинноров, хохирогчийн эгч Ч.Саранзаяа нар мэдээлэл хийлээ. хэвлэлийнхурлын эхэнд хуульч М.Ичинноров “Өнгөрсөн долоодугаар сарын 25-нд АТГ-т өгсөн өргөдөлийг тав хоногт шалгаж, хариу өглөө. Тэр хариунд авлигын хэрэг илрээгүй гэдгийг дурдсан байна. Харин эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн прокурор, цагдаагийн байгууллагад шилжүүлэх мэдэгдэх хуудас явуулсан байна. Авлигын хэрэг далд явагддаг. Үүнийг илрүүлэхэд хугацаа шаардлагатай,...
Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар махны экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов
Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан өнөөдөр /2017.08.08/ Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Кыонг нар даргалж оролцов.
Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж,...
Малын гоц халдварт өвчний үед хэрхэн ажиллах талаар үзүүлэх сургалт боллоо
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хөвсгөл аймагт /2017.08.04-06/ ажиллалаа. Тодруулбал, Хангайн бүсийн 7 аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад оролцов. Сургалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Цогбадрах болон бусад мэргэжилтнүүд оролцсон юм.Сургалтад Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Орхон аймгийн 290 гаруй...
З.Санждорж:Б.Бүрнээ лам намайг зодож буй камерын бичлэг байгаа
Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждорж зодуулсан гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдаад хэд хонож байна. Тэгвэл тэрбээр өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, тус дуулианы талаар тайлбар хийлээ. Тэрбээр ярихдаа “Даншиг наадам эртнээсээ уламжлалтай бурхан шашны маш чухал соёлын өв гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Гурван жилийн өмнө болсон наадамд манай Их Хүрээ хийдийн 50 гаруй лам бүх үйл ажиллагаа нь оролцож иргэдэд...
Төв замаар хойшоо эргэхийг хориглоно
Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх аж. Хөдөлгөөний...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
71%
4kmh
40%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -










































