-15.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Нийгэм

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах зөвлөл хуралдлаа

Тус сангийн шинэчлэгдсэн Удирдах зөвлөлийн 2024 оны II хурал өнөөдөр (2024.11.20) боллоо. Хурлаар архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн журам болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. Мөн архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх болон ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай санал солилцов.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш зургаа...

Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна

Нийтийн эзэмшлийн зам талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ажиллалаа.

2007 айлын орон сууцны хорооллыг гэрээний хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон сууцны хороолол барьж байна. Өнөөдөр төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллаж, төслийн ажлын ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. “Баянголын амын 2007 айлын орлогод нийцсэн орон сууцны...

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 17-ноос эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийж, шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож ярихдаа, “Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагад өнөөдрийн байдлаар 1200 гаруй орыг нэмж дэлгээд байна. Цаашид томуу, томуу төст...

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Баян-Өлгий аймагт цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар болон өвөлжилтийн бэлтгэлийн явцыг Шадар сайд газар дээр нь шалгаж ажиллалаа. Баян-Өлгий аймгийн хувьд халдварын тохиолдол 5934 бүртгэгдсэнээс өдгөө 344 хүн эмнэлэгт, 1778 хүн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаагийн 56 хүний биеийн байдал хүнд, 6 хүн...

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрбээр, нийт газар нутгийн 0.3 хувьд Улаанбаатар хот байршиж байна. Хотын 0.2 хувь дээр төрийн захиргаа , үйлчилгээний байгууллагуудын 90 гаруй хувь нь байна. Энэ нь түгжрэл төвлөрлийн гол шалтгаан...

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудад Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарч ажиллана

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо Нийслэлийн Цагдаагийн удирдах газар ажиллалаа. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас үйл ажиллагааныхаа талаар болон нийслэлийн хэмжээнд бүргэгдэж буй гэмт хэрэгтэй холбогдуулан зохих мэдээллийг хүргэж танилцуулав. Улмаар НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Э.Товуудорж нар санал солилцон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, ингэхдээ...

Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийж байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дараах үүрэг, даалгаврыг өглөө. Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийж байгаа “Дижитал сити” болон Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-н ажлуудыг холбогдох байгууллагууд эрчимжүүлэх. Үүнд: -Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг, цахим гэрчилгээгээр /RFID/ солих ажлыг олон нийтэд сурталчлан...

Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт

Эрүүл мэндийн сайд Г.Чинбүрэн өнөөдөр томуугийн вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ онд нийт 300 мянган хүн/тун вакцинжуулалт хийх ёстой. Одоогийн байдлаар, вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна. Улаанбаатар хот 62, хөдөө, орон нутаг 57 хувьтай байна. Вакцин хийлгэх шаардлагатай 6 сартайгаас 5 хүртэлх насны 160 мянган хүүхдээс 96 мянга...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60%
1kmh
4%
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-22 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ