Сүрьеэ өвчин нь бие махбодын хаана ч тусаж болдог боловч хамгийн их тохиолдох нь уушгины сүрьеэ юм. Яагаад гэвэл энэ өвчин амьсгалын замаар дамжин халдварладагт оршино.
Бусад сүрьеэ үндсэндээ уушгины сүрьеэгээр дамжин халдварлагдсан байдаг. Сүрьеэ өвчнийг сүрьеэгийн савханцар бактер үүсгэнэ. Энэ бактер нь биеийн гадна дотно үржих чадвартай, ихэнх эм тан тус бактерын хамгаалалтын бүтцэнд нэвчин орж дийлдэггүй болохоор эмчилгээ авах нь маш удаан байдаг.
Энэ нян нь хүн, шувуу, үхрийг ч өвчлүүлдэг. Иймээс өвчтэй үхрийн сүүгээр дамжин халдвар авах тохиолдол ч байдаг. Хамгийн түгээмэл өргөн халдварлал тараах зам нь өвчтөний цэр, нус, ханиалгаар дамжин гарсан нян бактер нь бусад хүний амьсгалаар дамжин халдварладаг.
Өвчний шинж илрэл: Бие тамирдан ядарч үдээс хойш халуурч хөлс гарна. Хүндэрвэл биеийн халуун дээшилж, хялбархан буурахгүй үргэлжилсэн чанартай хордлого өгч бие нь улам бүр тамирдаж суларна. Хоолны дуршил буурч, эцэж турах, нойр багасах, унтаад сэрэхэд хөлөрсөн байх, эмэгтэй хүмүүсийн сарын тэмдэг нь тогтворгүй болж зарим нь бүр хаагдан, ханиалгах, цэр элбэгших тус өвчний голомтын орчим хялгасан судас хялбархан гэмтдэг тул цустай ханиалгаж эхэлнэ. Амьсгал цухалдан цээж өвдөн, өвчин хүнд үед агаар дутагдан хөхрөл үүсэх тал ч бий.
Цус шээсний шинжилгээ сүрьеэгийн сорил, цэрний шинжилгээ болон уушгины рентген зургийг хавсарган оношлон тогтоох хэрэгтэй. Тус өвчинд цээжний хальсны сүрьеэ хавсрах нь олонтоо тохиолддог. Энэ үед цээж өвдөх хатгуулах цээж устах зэрэг илрэл гарч бусад үндсэн шинж тэмдэг нь уушигны сүрьеэтэй адил.
Эмчилгээ: Оношилгоог сайтар хийж халдварт болон сүрьеэ өвчний тусгай эмнэлэг тасагт тусгаарлан эмчлэх нь зүйтэй. Орчин үед тус өвчний эмчилгээг хангалттай хийлгэвэл үндсэндээ бүрэн эдгэрэх болсон. ПАСК, изониазид, стрептомицин, sui yan suang , li fu pin гэсэн олон сайн эм гарч ирснээр энэ аюулт өвчний замыг үндсэндээ тасалсан байдаг юм. Гэвч сүрьеэ өвчин бол бүрмөсөн эдгэрэн арчигдсан өвчин биш тул анхаарал сэрэмжтэй байвал зохино. Сүрьеэ өвчний вакцин Ка жиен миу гарснаас хойш тус өвчний тархалтыг ихээр бууруулсан нь анагаахын шинжлэх ухааны бас нэгэн амжилт, ахиц болсон байдаг.