-21.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Нийгэм

“EBARILGA” цахим системийг ашиглалтад орууллаа

Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор вэб, аппликейшн хосолсон “eBARILGA” цахим систем ашиглалтад орлоо. Тодруулбал, www.ebarilga.ub.gov.mn геопорталаар дамжуулан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийн мэдээлэл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан, эсэх зэрэг нийслэлийн нутаг дэвсгэр дэх хот байгуулалттай холбоотой...

32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх авто замыг шинэчилж байна. Тодруулбал, уг авто замыг 560 метр урт, зургаан метр өргөн, хоёр урсгал бүхий туслах авто зам болон баруун талдаа 2.5 метр өргөн, зүүн талдаа 1.5 метр өргөн явган замтайгаар барьж буй. Авто замын ажлыг "Баянцогт зам" ХХК гүйцэтгэж буй бөгөөд ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна

Улс тунхагласны 101 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм....

Өндөржүүлсэн бэлэн байдалд 14,343 ажилтан, алба хаагч, 132 цагийн турш үүрэг гүйцэтгэлээ

Улаанбаатар хотод их хэмжээний үргэлжилсэн бороо орж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 14,343 ажилтан, алба хаагч, 2108 техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үерийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлыг хийж, гүйцэтгэлээ. Энэ хугацаанд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн.Мөн үерийн ус хальсан байршлуудад...

Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг товч хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 16 байршилд холбоос зам хийх шаардлагатай. Энэ дагуу авто замын ажлын зураг төслийг боловсруулж байгааг Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р. Дагва, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү...

Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Төслийн хүрээнд "Кибер орчныг ашиглан үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их...

ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЙРШЛУУД

Цэрэг татлага аравдугаар сарын 23-ныг дуустал явагдана. Та бүхэнд Нийслэлд цэрэг татлага зохион байгуулах байршлыг хүргэж байна. Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд: Баянгол дүүрэгт 96 дугаар сургуульБаянзүрх дүүрэгт 14 дүгээр сургуульСүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургуульСонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургуульХан-Уул дүүрэгт 34 дүгээр сургуульЧингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульдНалайх дүүрэгт МСҮТ-ийн байрандБагануур дүүрэгт "Гүн галуутай"...

Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар "Цэрэг стратеги"-ийн бэлтгэл сургалтад

Геополитикийн ээдрээтэй, адармаатай энэ цаг үед батлан хамгаалах бодлого, орон нутгийн хамгаалалт, дайчилгааг зохион байгуулах талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл танилцуулж, сургалт явуулж байна. 4 жилд нэг удаа болдог энэхүү "Цэрэг стратегийн бэлтгэл” сургалт болзошгүй гамшгийн үед улс үндэстнээрээ бэлэн байхад оршиж байгаа юм.Холбогдох хуулиар энэ асуудлыг манай аймаг нийслэл, дүүргийн ЗД нар хариуцдаг.Тэр...

Дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно

Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 20 цаг хүртэлх солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай,...

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө, 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, ирэгд, тээвэрчдэд анхаарууллаа. 2025 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Баруун болон...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
84%
1kmh
40%
Пүр
-6 °
Баа
-19 °
Бям
-22 °
Ням
-16 °
Дав
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ