"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын эзэмшил газарт төлөвлөж буй бүтээн байгуулалтын талаар сонслоо
НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар “Төслийн хэрэгжилт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын танилцуулга, мэдээлэл”, “Наран шаралгын иж бүрэн цогцолбор байгуулах тухай” гурван асуудал авч хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл өгч хорооны гишүүдийн асуултад хариуллаа.
Баянзүрх дүүргийн XI, XXVI хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн ногоон...
140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн буцалтгүй тусламжаар тус цэцэрлэгийг өргөтгөсөн юм.
Тус цэцэрлэг нь 6 бүлэг 222 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор 2 бүлэгт 50 хүүхэд...
“Бүс ба зам” сайд нарын III хурал”-д цахимаар оролцлоо
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “Бүс ба Зам” сайд нарын III хурал”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян цахимаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид биечлэн оролцлоо.
БНХАУ-ын Бээжин хотноо танхим болон цахимаар зохион байгуулагдсан...
Бутаны Цог Жавхлант Хаан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын байранд зочилж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цог Жавхлант Хааныг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар угтав. НҮБ-ын Суурин...
Ахлагч бүрэлдэхүүнээс 2024 онд төрөн гарсан “Үйлчилгээний гавьяат ажилтан”
Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2023 оны тушаалаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 9-ний энэ өдрийг "Зэвсэгт хүчний Ахлагчийн албаны өдөр" болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, хоёрдахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Ахлагчийн жил” буюу 2024 онд Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүнээс хоёр гавьяат төрөн гарлаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч...
16 настнууд "Иргэний андгай" өргөлөө
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болж 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгайгаа өргөлөө.
Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож,16 настнуудад баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “1924 оны...
Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. /Ерөнхий сайд тус холбооны төлөөлөгчидтэй өнгөрсөн наймдугаар сард мөн уулзаж байсан юм/
Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын...
Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөжээ
НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг явагдаж, төлөөлөгчид төсөвтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ. Учир нь Нийслэлийн 2026 оны төсвийг салбар хороодын хуралдаанаар задалж, тухайн салбарт хэдэн төгрөг тусгасан, ямар ажлууд хийгдэх, шинэ болон хуучин төслүүд хэрхэн үргэлжлэх зэргээр нарийвчилж хэлэлцэх нь илүү үр дүнтэй гэж төлөөлөгчид санал гаргасан тул ийнхүү НИТХ-ын хороодын хуралдаанаар төсвийн нэгдүгээр...
Монгол Улсын Шадар сайд өнөөдөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах хөтөлбөрийн хүрээнд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мэдээлэл өглөө.Монголын Улаан Загалмайн нийгэмлэг цар тахлын нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах болон Үндэсний нийгэмлэгийн хариу арга хэмжээ авах чадамжийг дээшлүүлж сайн дурын идэвхтэний оролцоог нэмэгдүүлэх гэсэн 3...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
1kmh
0%
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-18
°
Ням
-15
°
- Advertisement -








































