-25.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 8, 2025

Нийгэм

Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо "Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээр"-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хө Пин нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээр хүчин...

Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо. Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан...

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “МПМ” цогцолборт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, эзэнт гүрний их түүхийн өв, өнөөгийн бүсчилсэн хөгжлийн...

“Байгаль орчноо хамгаалъя” сэдэвт арга хэмжээнд 100 алба хаагч оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан  “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулган”-ыг зохион байгуулна. Тус чуулганыг угтан Шүүх шинжилгээний ерөнхий газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулсан  “Байгаль орчноо хамгаалъя” сэдэвт арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын 100 алба хаагч оролцлоо. 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг удирдах ажилтны түвшинд танилцуулж, хэлэлцүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа Хүний эрхийн багц хуулиудын дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтаж буй. Тус хууль нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх, эрх чөлөөг хамгаалан зохицуулах үүрэг бүхий өндөр хүлээлттэй. Гэвч олон жилийн турш гацаанд байж ирсэн тул энэ удаад томоохон ач холбогдол өгч, батлуулахын төлөө ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсээр...

“Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруулалтын шилдэг таван бүтээлийг тодруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үзэсгэлэнтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжилсан их хаадын суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд сурталчлан таниулж,...

Цахим хурал хийж, цаг үеийн асуудалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр 21 аймгийн Засаг дарга нартай цагийн үеийн асуудлаар цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Энэ оны 7 дугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг даван үерлэж, зарим газруудад үерийн далангаа...

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны 7 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.Хуралдаанаар: "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай""Сүхбаатар дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай"-"Дүүргийн газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөө батлах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын...

“УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны  хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт болон Ази-Европыг холбосон тээвэр, ложистикийн сүлжээнд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлж “УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Ерөнхийлөгч тус байгууллагын үе үеийн монгол, оросын удирдлага, хамт олон, ажилтан, албан хаагчид, төмөр замчдад төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл”-ийн багийн гишүүд болон Сүхбаатар аймаг, Дарьганга сумын Засаг дарга болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг  хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч ширгэхдээ тулаад байсан нуурыг хамгаалах ажлыг 2016 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нь үр дүнгээ өгч, усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байна. Тухайлбал 2020...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
76%
0kmh
0%
Мяг
-10 °
Лха
-17 °
Пүр
-19 °
Баа
-15 °
Бям
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ