Метроны геологийн судалгаа хийх цэгүүдийг тэмдэгжүүлэв
Их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу инженер, геологийн судалгааны өрөмдлөг хийх цэгүүдийг тэмдэгжүүллээ.
Метроны инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ. Эхний үе шатанд хээрийн судалгааны ажил хийхээр төлөвлөж буй трассын дагуу газрын гадаргуугийн геологи, газарзүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байгаа юм.
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.02-08/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
АТГ: Нүүрс олборлолт, экспорт, боомтын тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон 35 хэргийг мөрдөн шалгаж байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2, 29.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, УЕПГ-ын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолыг үндэслэн Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэргийг мөрдөн шалгаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар,...
Авто зам засвар, арчлалтын 20 компанийг нэгтгэв
Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын тоог цөөлөх, шаардлагатай тохиолдолд нээлттэй хэлбэр рүү шилжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 20 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалтын компани /АЗЗА/-ийг нэгтгэх шийдвэрийг гаргасан байна.
Тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй уг компанийн нэр дээр хувьцаа гаргахад хөрөнгө оруулах сонирхолтой иргэд, бизнесийнхэн ховор байна...
QR бүртгэл хангалтгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа.
Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй...
С.Чинзориг: Цалин хөлсийг ур чадварт тулгуурлан олгодог тогтолцоонд шилжинэ
Улсын хэлэлцээрийг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 1999 оноос хойш нийгмийн зөвшлийн талууд Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хоёр жил тутамд байгуулдаг бөгөөд 2017-2018 оны улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн.
Түүнчлэн Боловсрол,...
Нийтийн байрны орчин, нөхцөлийг шалгаж, зөвлөмж гаргана
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд байрлах нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав.
Автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй
Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсон талаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Мөн холбогдох байгууллагуудаас тус зохицуулалтын хугацааг сунгах хүсэлт ирүүлсний дагуу www.ulaanbaatar.mn, https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар иргэдээс санал авсан юм. Саналыг нэгдүгээр...
Төөрсөн, сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.06-07/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.06/ 16:00 цагт мотоциклоор хонь хариулж яваад...
Д.Сумъяабазар: Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.
Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн нийгэм, эдийн засгийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
77%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-23
°
Ням
-15
°
Дав
-12
°
- Advertisement -





































