Их Монгол Улсын гудамжаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж засна
Нийслэлийн Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж асфальт бетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.
Тус авто замыг маргаашийн 23:00 цагаас есдүгээр сарын нэгний 5:00 цагийн хооронд хаах тул иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ.
Түлшний шуудайг Монголоос худалдан авч, туршиж байна
Сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын хил дээр гацсан. Үүнээс үүдэн “Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшний савлагаанд түр өөрчлөлт оруулж 100 килограммаар савлахад хүрсэн. Ингэснээр гэр хорооллын иргэд түлшээ усны тэргээр байтугай машинтай иргэд авч явахад хүндрэлтэй болсон.
Тухайн үед албаныхан хоёр сая шуудайг импортоор, хоёр сая шуудайг нь иргэдээс авах зарчмаар ажиллана гэсэн....
Товчоодоор 8483 иргэн нэвтэрчээ
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 1210 тээврийн хэрэгслээр 2812 зорчигч хот руу нэвтэрч, 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 84 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын...
Орон сууцны 5450 орчим байранд халаалт өгөөд байна
Хотын дарга Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагаа, шугам сүлжээний их, урсгал засварын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Хотын хэмжээнд халаалт авах орон сууцны 5500 байр байдгаас 5450 орчим нь дулаанд холбогдсон. 150 сургууль, 195 цэцэрлэг, 95 эмнэлэг, 675 аж ахуйн нэгж дулааны эрчим хүчээр...
Монгол цэргийн нэгдсэн холбооноос хүүхдийн тоглоом, номыг хандивлалаа
Монгол Цэргийн нэгдсэн холбооны төлөөллүүд НОБГ-ын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдийн тоглоом, номыг хандивлалаа.
Тус холбооноос хандивын аяныг санаачлан өрнүүлж, аяны хүрээнд цугларсан ном, хүүхдийн тоглоомын дээжээс ийнхүү гардуулан өгсөн юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд цэцэрлэгийн стандарт нормын дагуу тохижуулан, хүүхдийн...
Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөжээ
НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг явагдаж, төлөөлөгчид төсөвтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ. Учир нь Нийслэлийн 2026 оны төсвийг салбар хороодын хуралдаанаар задалж, тухайн салбарт хэдэн төгрөг тусгасан, ямар ажлууд хийгдэх, шинэ болон хуучин төслүүд хэрхэн үргэлжлэх зэргээр нарийвчилж хэлэлцэх нь илүү үр дүнтэй гэж төлөөлөгчид санал гаргасан тул ийнхүү НИТХ-ын хороодын хуралдаанаар төсвийн нэгдүгээр...
Нийслэлд 6 газар түймэртэй байна
Өнөөдрийн байдлаар нийслэлд 6 газар түймэртэй байгаа аж.
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгаа энэ үед иргэд олон нийтийг ногоон бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Туул, Улиастайн гол дагуух хогийг цэвэрлэнэ
Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр болжээ.
Их цэвэрлэгээг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг оролцоно.
Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад Тамгын газрын...
Үерийн улмаас үүссэн хашаа байшингуудын нурангийг цэвэрлэж байна
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны А/547 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багуудын үерт автагдсан талбайд цэвэрлэгээ хийх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
Тодруулбал өнөө өглөө аймгийн удирдлагууд элс, хайрга тээвэрлэдэг хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нартай уулзалт хийж, харилцан тохиролцсоны дагуу үерийн улмаас үүссэн хог хаягдал, автозам, айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хуримтлагдсан лаг шавар, сүйдсэн хашаа...
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд хөдөлгөөн хязгаарлав
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “COVID-19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус хороог хэсэгчлэн энэ сарын 14-ний 06.00 цагаас 16-ны 23.00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлав.
Энэ хүрээнд, явуулын болон суурин 10 цэг байгуулж иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм. Ингэхдээ, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээ авах юм. Иймд тус хорооны иргэдийг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
77%
1kmh
9%
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
Ням
-15
°
- Advertisement -






































